Шууд Chart

“Боинг 737” маягийн анхны ачаа, тээврийн агаарын хөлгийг угтан авлаа

2019-07-20 13:44:29

Монголын нисэхийн салбарын түүхэнд нэгэн шинэ хуудас нэмсэн үйл явдал өнөөдөр болж, “Бойнг-737” маягийн, анхны ачаа тээврийн зориулалттай агаарын хөлгийг Чингис хаан олон улсын нисэх буудалд угтан авлаа.

“Монголиан Эйрвэйз карго” ХХК-ийн оруулж ирж буй энэхүү агаарын хөлөг нь зөвхөн ачаа тээврийн зориулалтаар ашиглагдах том оврын агаарын хөлөг гэдгээр манай улсын агаарын тээврийн салбарт онцгой ач холбогдолтой. Учир нь агаарын ачаа, тээвэр сүүлийн жилүүдэд тогтмол өсч байгаа билээ.
Тухайлбал, 2018 онд салбарын хэмжээнд тээвэрлэсэн нийт ачаа 5,339 тонн буюу өмнөх оноос 6 хувиар өссөн. Тээвэрлэсэн ачааны сүүлийн 10 жилийн дундаж өсөлт 4 хувь хүрсэн тоон үзүүлэлттэй байна. 2018 онд тээвэрлэсэн ачааны 99 хувийг олон улсын ачаа тээвэрлэлт, 1 хувийг орон нутгийн ачаа тээвэрлэлт эзэлж байгаа.

“Монголиан Эйрвэйз карго” ХХК энэхүү ачаа тээврийн онгоцоороо БНХАУ-ын Бээжин, Хөх хот, Хонг-Конг, БНСУ-ын Сөүл хотын чиглэлүүд нисч тээвэр хийхээр төлөвлөж байна.


“Боинг 737” маягийн анхны ачаа, тээврийн агаарын хөлгийг угтан авлаа  
Үзсэн: 628 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй