Шууд Chart

“Их хурд 8” уралдааны үед хүүхдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна

2019-07-20 14:29:28

Шигшмэл хурдан морьдын “Их хурд 8” Монгол туургатны морьтны өв соёлын наадмын хүрээнд хүүхдийн амь нас, эрүүл мэнд эрсдэлт нөхцөлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хүүхэд эцэг эхээсээ төөрөх, орхигдсон тохиолдолд хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэх зорилгоор Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар 20 хүний бүрэлдэхүүнтэйгээр 2019 оны 07 сарын 19-21 өдрүүдэд Хүй долоо худагт хүүхэд хамгааллын үйлчилгээг 3 чиглэлд үзүүлэхээр бэлтгэл ажлыг хангаад байна. 

- Уралдаанч хүүхдийн цахим бүртгэл хийх
- Уралдаанч хүүхдийн аюулгүй байдлыг хангах, хувцас хэрэгсэлд хяналт тавих, эрсдэлийн даатгалд хамруулах
- Арга хэмжээний үеэр хүүхдийг эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх Түр хамгаалах байр ажиллуулах, эцэг эх, олон нийтэд сэрэмжлүүлэг өгч, эрсдэлт өртсөн хүүхдэд хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэх

Мөн Хүй долоо худагт “Хүүхэд хамгааллын түр байр” ажиллаж төөрсөн орхигдсон, эрх нь зөрчигдсөн хүүхдүүдэд хүүхэд хамгааллын хариу үйлчилгээг хүргэж ажиллана.

Хурдан морь уралдаанч хүүхдийн бүртгэлийг цахим, хурууны хээгээр хийж, уралдаанч хүүхэд бүрд бүртгэлийн карт олгож ажиллана.


“Их хурд 8” уралдааны үед хүүхдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна  
Үзсэн: 142 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй