Шууд Chart

Могойд хатгуулсан үед авах анхны тусламж

2019-07-21 17:16:42

Могойд хатгуулсан үед авах анхны тусламжийг та бүхэнд хүргэж байна. 

1.    Эмнэлгийн тусламж яаралтай дуудах

2.    Өвчтөнийг могой байгаа газраас холдуулах

3.    Хөдөлгөөнгүй байлгах

4.    Хатгууулсан хүнээ тайвшруулж ямар тусламж үзүүлэх гэж байгаагаа тайлбарлах

5.    Өөрийгөө цусаар дамжих халдвараас сэргийлж резинэн бээлий өмсөх

6.    Ил гарсан цусыг цэвэрлэх

7.    Хазуулсан биеийн хэсгийн бариу хувцас, эдлэлийг чөлөөлөх

8.    Их хэмжээгээр шингэн уулгах

9.    Хазуулсан цагийг тэмдэглэж авах

10.Хазсан могойны зургийг авах

11.Ойр орчимд өөр могой байгаа эсэхийг шалгах

Анхны тусламж үзүүлж байгаа  үед анхаарах зүйлс

1.    Цусыг хэзээ ч амаар сорж болохгүй учир нь цусыг сорсноор тусламж үзүүлэгч та өөрөө хордохоос гадна ямар нэгэн халдвар дамжиж болзошгүй

2.    Хазагдсан хэсгийн шархийг оролдохгүй байх

3.    Хорыг цааш тархахыг зогсоож даралттай боолт хийх, цусыг шахаж болохгүй

4.    Хорыг амаараа сорж гаргахгүй байх

5.    Чангалуур, мөс, усыг хазуулсан хэсэгт тавихгүй байх

6.    Архи, эм, кафейны агууламжтай уух зүйл өгөхгүй байх

 

 


Могойд хатгуулсан үед авах анхны тусламж   
Үзсэн: 3573 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй