Шууд Chart

Сонины онцлох мэдээний тойм

2019-07-22 09:20:20

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу долдугаар сарын 22-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Монголчуудыг өндөлзүүлсэн халзан үрээ, унаач хүү хоёрын гал дээр өнжлөө”, “Эмоцийн ач тус хийгээд хор хөнөөлийн тухай”, “Ж.Батзандан: Үндсэн хуулийн хэлэлцүүлэг гацаанд орсон, одоо Ерөнхийлөгчөөс хамаарна” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.

"Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас “Б.Рагчаа: Газар дээр нь магадлан хэмжихэд Монголын төмөрзам 448 метр газартайгаа Хятадын нутагт орсон байсан”, ““Саарал жагсаалт”-ад тавтай морилох уу”, “Монгол сурагч олон улсын математикийн олимпиадаас алтан медаль хүртлээ” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээллийг онцолж байна.

Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Залгамж халаа”, “Монгол Улсын Ерөнхийлөгчийн ахалсан зөвшилцлийн ажлын хэсэг ажлаа эхлүүллээ”, “Б.Сүхбаатар: “Буянт-Ухаа-2” түрээсийн орон сууцны бүртгэл өнөөдрөөс эхэлнэ”, “Д.Энхбат: Нутгийн иргэдийн оролцоог хангах үүднээс “Тост, Тосон бумба” үндэсний хэлэлцүүлэг хоёр шаттай явагдахаар болсон” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээлэл нийтэлжээ.

Өглөөний сонин”-ы өнөөдрийн дугаарт “Далай ээжийг гадаад ертөнцөд таниулсан тайгын бүсгүй”, “Д.Түвшинсайхан: Үүх түүх ярихаас илүү ирээдүйгээ хармаар байна”, “Б.Хурц нарыг маргааш шүүнэ” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.

 

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Сонины онцлох мэдээний тойм  
Үзсэн: 360 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй