Шууд Chart

Ажил хайгчдад зориулсан "Цахим бирж" төхөөрөмжтэй болжээ

2019-07-22 10:07:50

Дорнод аймгийн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр ажил хайгч иргэдэд зориулан ажлын байр зарласан бүртгэлтэй ажил олгогч байгууллагын мэдээллийг авах боломжтой “Цахим бирж” мэдээллийн зургаан ширхэг төхөөрөмжийг аймгийн Засаг даргын дэргэдэх Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт хүлээлгэн өгсөн байна. 

Гурван төхөөрөмжийг хүн ам олноор суурьшсан Баян-Уул, Дашбалбар, Халхгол суманд байршуулахаар төлөвлөжээ. “Цахим бирж” нь Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын www.lims.gov.mn, www.jobnet.mn систем буюу Хөдөлмөрийн зах зээлийн нэгдсэн санд холбогдсон бөгөөд ажил хайгч иргэд аж ахуйн нэгж, байгууллагад зарлагдсан ажлын байрны тухай мэдээллийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт очих шаардлагагүйгээр цаг хугацаа хэмнэн цаасаар хэвлэн авах боломжтой. Уг төхөөрөмж нь монгол хэл дээр тул иргэд хэрэглэхэд хялбар юм байна. 


Ажил хайгчдад зориулсан "Цахим бирж" төхөөрөмжтэй болжээ   
Үзсэн: 140 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй