Шууд Chart

“Хайртай” аян Говь-Алтай аймагт үргэлжилж байна

2019-07-22 10:46:32

“Хурд” хамтлагийн санаачилсан “Хайртай” соён гэгээрлийн аян Говь-Алтай аймагт үргэлжилж байна. Эх орон-эрийн хийморь шоу тоглолт Алтай хотод Монгол Улсын баатар Магсарын Жанчивын талбайд боллоо. Аянаар дамжуулан монгол ёс заншил, өв уламжлалаа сэргээж монгол үндэсний контент бий болгохыг зорьжээ. 

 

“Хайртай” аяны хүрээнд аймаг тус бүрийн онцлогийг харуулсан үндэсний өв тээгчдийг тодотгож буй юм байна. Тоглолтын эхэнд ардын дуу бүжгийн "Алтай" чуулгын уран бүтээлчдийн тоглолтын дээжээс хүргэжээ.

Төслийн багийнхан орон нутагт ажиллах үеэрээ хууль хяналтын байгууллагыхныг хамруулан уулзалт зохион байгуулж яг одоо улс орон даяар явагдаж байгаа "Яараад яахав дээ" аянд Алтайчуудыг нэгдэхийг уриалсан байна.

Мөн улс эх орны ирээдүйн төлөөлөл болсон 200 орчим өсвөр насны хөвгүүдтэй уулзаж ярилцжээ. Тэдний уулзалт эх оронч үзэл, эр хүнд байвал зохих шинж, эх орноо хайрлах мөн чанарыг ухааруулсан сэдвийн хүрээнд өрнөсөн байна.  


“Хайртай” аян Говь-Алтай аймагт үргэлжилж байна   
Үзсэн: 164 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй