Шууд Chart

Монголын энхийг сахиулагчдад "UNMISS" ажиллагааны хүчний командлагч өндөр сэтгэгдэлтэй байгаагаа илэрхийллээ

2019-07-22 10:53:23

Энэ сарын 18-19-ний өдрүүдэд БНӨСУ-ын Бентью хотод UNMISS ажиллагааны Хүчний командлагч дэслэгч генерал Шайлеш Тинайкар /Энэтхэг Улсын иргэн/ тэргүүтэй төлөөлөгчид ажиллаж ажиллагааны газар орны цагийн байдал, дотоодын дүрвэгсдийн хуарангийн хамгаалалт, болон үйл ажиллагаа, дүрвэгсдийн ахуй байдал, цэргийн багууд, Засгийн газрын цэргийн хүчний үйл ажиллагаа, мандатын хэрэгжилтийн явцтай танилцсан байна. 

Тэрбээр энэ үеэр “Хубилай” баазад үүрэг гүйцэтгэж буй Монгол Улсын Зэвсэгт хүчний мотобуудлагын батальоны VIII ээлжийн бие бүрэлдэхүүнтэй танилцаж, үйл ажиллагаа, тохижилт, эргүүл, цувааны хамгаалалтыг зохион байгуулж буй байдал, “Эко” тэргүүний ажиллагааны баазын үүрэг гүйцэтгэлтийг шалгасан байна.

Түүнчлэн Иргэн цэргийн хамтын ажиллагааны хүрээнд “Бентью” хотын төвд хийж буй сагсан болон хөл бөмбөгийн талбайн бүтээн байгуулалт, тохижилт, засварын ажлын явц хамгаалалтын Сьерра 3, 7 дугаар харуулын цэгт үүрэг гүйцэтгэж буй Зэвсэгт хүчний монгол эмэгтэй цэргийн алба хаагчидтай уулзалт хийсэн байна.

Мөн дараа нь Монгол үндэстний урлагийн тоглолт үзэж, мотобуудлагын батальоны VIII ээлжийнхний “Хүндэтгэлийн дэвтэр”-т сэтгэгдлээ үлдээхдээ “Монгол Улсын энхийн сахиулагчид, нэн ялангуяа эмэгтэй цэргийн алба хаагчдын үүрэг гүйцэтгэлт, иргэн цэргийн хамтын ажиллагааны хүрээнд орон нутагт хийгдсэн арга хэмжээнүүд, мөн цэргийн багуудын дунд зохион байгуулсан спорт, урлагын арга хэмжээнүүдэд сэтгэл хангалуун байна” гэжээ. 


Монголын энхийг сахиулагчдад "UNMISS" ажиллагааны хүчний командлагч өндөр сэтгэгдэлтэй байгаагаа илэрхийллээ   
Үзсэн: 506 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй