Шууд Chart

Украинд парламентын ээлжит бус сонгууль боллоо

2019-07-22 11:17:12

"Экзит полл" буюу санал хураалтын дараах санал асуулгын дүнгээр Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийн “Ард түмний зарц” улс төрийн хүчин Дээд радад жагсаалтаар 127 суудал авахаар гарчээ.

Харин Юрий Бойкогийн “Сөрөг хүчний платформ-Амьдралын төлөө” нам 33, Ерөнхийлөгч асан Петр Порошенкогийн “Европын эв санаа нэгдэл” 25, Ерөнхий сайд асан Юлия Тимошенкогийн “Батькивщина” нам 21, дуучин Святослав Вакарчукийн “Дуу хоолой” нам 19 суудал авах төлөвтэй байна.

Украинд парламентын ээлжит бус сонгууль ням гарагт болсон юм. Энэ сонгуулиар парламентын суудлын тал хувийг буюу 225 гишүүнийг намын жагсаалтаар, үлдсэн хувийг нь мажоритар тойргоор сонгоно. Сонгуульд зөвхөн таван хувийн босго давсан намууд л оролцоно.

Саналын хуудасны 10.29 хувийг боловсруулсны дараа “Ард түмний зарц” нам 41.5 хувиар тэргүүлсэн бол хоёрдугаар байрт “Сөрөг хүчний платформ-Амьдралын төлөө” нам 12.02 хувийн санал авчээ. Гуравдугаар байрт Порошенкогийн нам 8.8 хувиар орсон бол “Батькивщина” 8.67 хувийн саналтайгаар удаалсан байна.

Украины Дээд радын ээлжит бус сонгууль томоохон зөрчил маргаангүй болсон гэж Сонгуулийн төв хорооны орлогч дарга мэдэгдлээ. Сонгуулийн ирц бага буюу 49.7 хувьтай байгаа нь амралт зугаалгын үе ирсэн, хүмүүс улс төрөөс залхсантай холбоотой гэж шинжээчид тэмдэглэж байна.

Сонгуулийн төв хороо сонгуулийн албан ёсны дүнг наймдугаар сарын 5-ны дотор албан ёсоор зарлана.

Нийтэлсэн: Mонголын радио

Украинд парламентын ээлжит бус сонгууль боллоо  
Үзсэн: 167 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй