Шууд Chart

“Найрамдал”-д ирээд хар, бараан дурсамжаа санах сөхөөгүй хөгжилдөж байна

2019-07-22 11:18:09

ОХУ-ын Эрхүү мужид олон хоног дараалан орсон аадар борооны улмаас өнгөрсөн сарын 27-нд Тайшет, Нижнеудинск, Чуинск, Тулун, Зиминск район үерт автаж, иргэд нь ихээхэн хохирол амссан. Монгол Улсын Ерөнхийлөгч үерийн гамшигт нэрвэгдсэн Эрхүү мужийн иргэдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх уриалга гаргасны дагуу Нижнеудинск болон Тулун районы 42 хүүхэд, багш нарын хамт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборт амарч байна. Тэд  энэ сарын 16-нд ирсэн бөгөөд ирэх сарын 25-нд нутаг буцах аж.

Хойд хөршөөс ирсэн хүүхдүүд “Найрамдал” зуслангийн “Эрхэс” бүлэгт амарч байгаа. Тус бүлгийн ахлагч Элия “Би 15 настай. Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборт ирээд маш сайхан байна. Үйл ажиллагааны хөтөлбөр зэрэг бүх зүйл хуваарийн дагуу явдгаас гадна маш сонирхолтой. Өглөө босоод цайгаа уучхаад, дасгал хийдэг. Энд амарч буй хүүхдүүд болон багш нар биднийг зочломтгой хүлээж авсан.

Миний амьдардаг Нижнеудинскт нөхцөл байдал маш хүнд байгаа. Онцгой байдал зарласан гэсэн. Олон хүн дүрвэж, өөр газар руу нүүсэн. “Найрамдал”-д ирээд хар, бараан дурсамжаа санах сөхөөгүй хөгжилдөж байна. Би гитар хөгжмийн хөтөлбөрт хамрагдсан. Монгол хүүхдүүдтэй ойлголцохгүй байх вий гэж эмээж байсан. Тэд орос хэлээр төвөггүй ярьдаг юм байна. Боломж гарвал дахиад заавал ирнэ” гэв.

Сонирхуулахад, .

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

“Найрамдал”-д ирээд хар, бараан дурсамжаа санах сөхөөгүй хөгжилдөж байна  
Үзсэн: 1258 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-07-22 18:07
Друзья познаются в беде.
wow [127.0.0.xxx] 2019-07-22 15:54
hai siaha naadaaba haiyaa
зочин [127.0.0.xxx] 2019-07-22 14:45
молодцы рябата. хорошо отдыхате.
Зочин [127.0.0.xxx] 2019-07-22 12:15
эрхүүгийн мужаас дахин хэдэн хүүхэд амраах хэрэгтэй дээ эрхүү хот монгол улсад мөн чих тус болсон доо одоогийн хэдэн томчууд гэхэд бүгд л эрхүүд сурч байсан биз дээ
Зочин [127.0.0.xxx] 2019-07-22 12:07
Болж дээ хүний ,өөрийн үрсүүд ялгаа юу байхав.Сайхан амраарай.

Бидэнтэй нэгдээрэй