Шууд Chart

Цэцэрлэгийн бүртгэлд 2017 онд төрсөн бүх хүүхэд хамрагдана

2019-07-22 11:28:07

Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт ирэх хичээлийн жилд шинээр элсэх хүүхдийн цахим бүртгэл өнөөдрөөс эхэлж байна. Бүртгэлд 2017 онд төрсөн бүх хүүхдүүд хамрагдах юм. Энэ жил нэг бүлэгт байх хүүхдийн тоо 40, бага бүлэгт байх хүүхдийн тоо 30-аас хэтрэхгүй байх бодлогыг барина. Цахим бүртгэл энэ дагуу явагдана.

Харин 186, 10-р тусгай цэцэрлэг мөн сувиллын болон халамжийн дөрвөн цэцэрлэг уламжлалт аргаараа бүртгэнэ гэж Боловсрол Соёл Шинжлэх ухаан Спортын яамны Сургуулийн өмнөх Боловсролын бодлого зохицуулалтын газрын дарга н.Дуламжав ярьж байна. Гурав дахь жилдээ зохион байгуулж байгаа цэцэрлэгийн цахим бүртгэлийн энэ жилийн онцлогийг түүнээс тодрууллаа.

Улсын хэмжээнд 312 мянга 800 орчим цэцэрлэгийн насны 2-5 настай хүүхдүүд бий. Өмнө жил тэднээс 46 мянган нь цэцэрлэгийн гадна үлдэж байсан бол энэ жил 30 орчим мянга болж буурна гэлээ.

Эдгээр хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулах бусад эх үүсвэрийг эрэлхийлж байна. Тухайбал, байгууллага бүр дэргэдээ цэцэрлэг ажиллуулах Засгийн газрын 183-р тогтоолыг батлуулж чадсан. Үүгээр 500 гаруй хүүхдийг шинээр цэцэрлэгт хамрагдах боломжтой болсон. Түүнд энэ жил шинээр төгссөн 1050 багш бэлэн байна. Мөн хүүхэд харах үйлчилгээний төвийн судалгаа ид хийгдэж байна гэлээ. Харин цаашид орон сууцны хороолол бүр цэцэрлэг, сургуультай байх шийдвэр гараад байна гэлээ.


Цэцэрлэгийн бүртгэлд 2017 онд төрсөн бүх хүүхэд хамрагдана   
Үзсэн: 306 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй