Шууд Chart

129 дүгээр бага сургууль, цэцэрлэгийн цогцолбороос Хувьсгалчдын гудамж хүртэлх авто замын ажил үргэлжилж байна

2019-07-22 13:02:22

Сонгинохайрхан дүүргийн 11-р хороо “129 дүгээр бага сургууль, цэцэрлэгийн цогцолбороос Хувьсгалчдын гудамж хүртэлх 1 км авто замын ажил  хийгдэж байна.

Гүйцэтгэгч “Нано экологи” болон, Ринг роуд” ХХК-иуд гэрээ байгуулснаас хойш улаан шугам хүлээлцэх, авто замын трасст орсон аж ахуйн нэгж, иргэдийн судалгаа гаргах, замын трасст орсон цахилгааны шугам шилжүүлэх ажлуудыг гүйцэтгэж байна.

 Мөн зурагт төсөвт тусгагдаагүй цахилгааны КТП шугам, цэвэр усны шугам ажлын явцад гарч ирснийг  шийдэж,  график төлөвлөгөөний дагуу ажиллах нөхцөлийг бүрдүүлсэн.

Тус замын трассын дагуу 24 нэгж талбар нөлөөлөлд өртсөн бөгөөд үүнээс 9 айл газар чөлөөлөлт хийгдэж, бусад нэгж талбарыг чөлөөлөх ажил зөвшилцөх шатандаа үргэлжилж байна.

Авто замыг 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүлээлгэн өгөхөөр төлөвлөн ажиллаж байна. Нийт ажлын явц 20 хувьтай байна.


129 дүгээр бага сургууль, цэцэрлэгийн цогцолбороос Хувьсгалчдын гудамж хүртэлх авто замын ажил үргэлжилж байна  
Үзсэн: 139 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй