Шууд Chart

Монголын 10 нядхан ДАШТ-ий өмнөх сүүлийн чансаанд багтав

2019-07-22 13:12:46

“Будапешт-2018” ДАШТ, 2019 оны тивүүдийн АШТ, Иван Ярыгин, Дан Колов, Сассари, Яшар Догугийн ОУТ-ээр дэлхийн чансааны оноо олгосон билээ.

ДАШТ-ий өмнөх хамгийн сүүлийн чансаанд Монголын 10 нядхан багтав.

53 кг-ын жинд ОУХМ Э.Сумъяа 22 оноогоор 12, 57 кг-д гавьяат тамирчин С.Цэрэнчимэд 28 оноогоор 11, 59 кг-д ОУХМ А.Батцэцэг 26 оноогоор ес, ОУХМ Б.Шоовдор 25 оноогоор 10, 62 кг-д ОУХМ Э.Гантуяа 26 оноогоор 11, 65 кг-д ОУХМ З.Болортунгалаг 24 оноогоор ес, ОУХМ Х.Болортуяа 16 оноогоор 17, 68 кг-д хөдөлмөрийн баатар С.Батцэцэг 44 оноогоор дөрөв, 72 кг-д гавьяат тамирчин О.Насанбурмаа 48 оноогоор гурав, 76 кг-д ОУХМ Г.Наранчимэг 14 оноогоор 18 дугаар байрт тус тус бичигджээ.

Эднээс 68 кг-ын жинд “Лондон-2012” олимпийн наадмын хүрэл, ДАШТ-ий хошой алт, нэг мөнгөн медальт, дэлхийн оюутан залуучуудын “Универсиад” их наадам болон Азийн аварга, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Соронзонболдын Батцэцэг жиндээ дөрөвдүгээр байрт бичигдснээр Нур-Султаны ДАШТ-д хэсгээ тэргүүлэн барилдана.

Харин 72 кг-д чансааны гуравдугаарт эрэмбэлэгдсэн ДАШТ-ий нэг мөнгө, гурван хүрэл медальт, гавьяат тамирчин Очирбатын Насанбурмаа энэ жилийн улсын аваргад олимпийн буюу 68 кг-д барилдсан ч түрүүлээгүй учир ДАШТ-ийг өнжихөөр болсон билээ. Түүний оронд дэлхийн чансааны тавдугаарт бичигдэж буй Египетийн бөх Самар Ибрахим Хамза хэсэг тэргүүлэн барилдах боломжтой.

 







Нийтэлсэн: У.Баярсайхан

Монголын 10 нядхан ДАШТ-ий өмнөх сүүлийн чансаанд багтав  
Үзсэн: 1404 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй