Шууд Chart

Өршөөгдсөн хөрөнгийн эх үүсвэрээ тайлбарлаж чадаагүйгээс Монгол Улс хар жагсаалтад орох нөхцөл үүссэн гэв

2019-07-22 14:30:58

Өршөөгдсөн хөрөнгийн эх үүсвэрээ тайлбарлаж чадаагүйгээс Монгол Улс хар жагсаалтад орох нөхцөл үүссэн гэлээ. Гэхдээ үүнд банкнаас бусад салбарын үйл ажиллагаа хамаарч байгааг албаныхан мэдэгдэж байна. Тухайлбал, 2016-2017 онд Ази, Номхон далайн бүсийн мөнгө угаахтай тэмцэх байгууллагаас манай улсын энэ чиглэлийн ажлыг хоёр дахь удаагаа үнэлэхдээ хангалтгүй гэж дүгнэсэн байдаг.

Хэдийгээр банкны салбарын хяналт сайн байсан ч 2015 онд батласан Өршөөлийн тухай хоёр хуулийг мөнгө угаах гэмт хэргийг өршөөсөн гэж үзсэн байна. Тиймээс ил болгосон мөнгөний эх үүсвэрээ тогтоож чадахгүй тохиолдолд мөнгө угаах гэмт хэргээс орж ирээгүй гэдгээ нотлохыг шаардаж байсан. Ийм байдлаар манай улс хар жагсаалтад орох нөхцөл үүсч байлаа гэж хуулийн зөвлөх н.Ганутяа мэдэгдлээ.

2015 онд баталсан Өршөөлийн хуулиар нийт 33 их наяд төгрөгийн хөрөнгийг өршөөсөн гэж үздэг. Гэхдээ эдгээр мөнгөний эх үүсвэр, чухам хэний, хичнээн төгрөгийн хөрөнгө далд хэлбэрээр нуугдаж байгаад өршөөгдсөнийг тухайн үед тайлбарлаагүй юм.

Одоо ч манай улс брэнд бүтээгдэхүүнийг хуулбарыг зарж борлуулахад хориг тавьдаггүй гэх зэргээр мөнгө угаах гэмт хэрэгтэй тууштай тэмцэж чадахгүй орны тоонд орж байна.


Өршөөгдсөн хөрөнгийн эх үүсвэрээ тайлбарлаж чадаагүйгээс Монгол Улс хар жагсаалтад орох нөхцөл үүссэн гэв  
Үзсэн: 753 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-07-28 16:32
яаралтай засах хэрэгтэй, хэдхэн хүний эрх ашигаас болж улс нийтээрээ хохирно гэж юу байхав.

Бидэнтэй нэгдээрэй