Шууд Chart

Ө.Батзул Нур-Султаны ДАШТ-д 97 кг-ын жинд хэсгээ тэргүүлэн барилдана

2019-07-22 15:52:12

Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо (UWW)-ноос өнгөрсөн жилийн Будапештийн ДАШТ-ий үр дүнгээс гадна 2019 оны тивүүдийн АШТ болон Иван Ярыгиний “Алтан Гранпри”, Дан Колов, Сассари, Яшар Догугийн нэрэмжит тэмцээнээр дэлхийн чансааны оноо цуглуулсан юм. Дэлхийн чансааны оноо олгох хамгийн сүүлийн тэмцээн өнгөрсөн долоо хоногт Туркийн Стамбул хотод болсон юм.

Үүний дараа чансааг шинэчлэн гаргаж есдүгээр сард Казахстаны Нур-Султанд болох ДАШТ-д хэсгийг тэргүүлэх бөхчүүдийн нэрс бараг тодроод байна (ДБНХ үүнийг албан ёсоор эцэслэн батлаагүй ч төдийлөн өөрчлөлт гарахгүй болов уу). 

Чансааны эхний дөрвөн байрт орсон тамирчин Дэлхийн аваргын хэсэг тус бүр толгойлон барилдах бөгөөд эрэгтэйчүүдийн 97 кг-ын жинд энэ жилийн Азийн АШТ-ий мөнгөн медальт, ОУХМ Өлзийсайханы Батзул 54 оноогоор гуравдугаарт бичигдлээ. Ингэснээр тэрбээр Казахстанд хэсгээ тэргүүлэн барилдана. Түүний жинд “Рио-2016” олимпийн наадам болон дэлхийн хошой аварга Кайл Снайдер (АНУ) 94 оноогоор тэргүүлж, “Рио-2016” олимпийн наадам болон дэлхийн гурван удаагийн аварга Абдулрашид Садулаев (ОХУ) 80 оноогоор аман хүзүүджээ. 

Манай бусад эрэгтэй бөхчүүдээс 61 кг-д ОУХМ Т.Түвшинтулга 25 оноогоор найм, 65 кг-д ОУХМ Т.Тулга 28 оноогоор долоо, 70 кг-д ОУХМ Б.Бямбадорж 20 оноогоор 12, 79 кг-д гавьяат тамирчин П.Өнөрбат 26 оноогоор 11, 92 кг-д ОУХМ Б.Өлзийсайхан 22 оноогоор 10 дугаар байрт бичигдэв.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Ө.Батзул Нур-Султаны ДАШТ-д 97 кг-ын жинд хэсгээ тэргүүлэн барилдана  
Үзсэн: 156 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй