Шууд Chart

Д.Норовсамбуу 100 хувийн тэтгэлгээр Японд гурван жил сурна

2019-07-22 16:37:22

Японы рагбигийн шигшээ багийн ахлагч Майкл Лийтч монголчууд рагбид сүмогоос дутахгүй амжилт гаргана гэж үзсэний үндсэн дээр Монгол Улсаас рагбигийн “Ёкозүна” төрүүлэх хүсэлтэй байгаагаа өнгөрсөн онд Монголын рагбигийн холбоонд ирүүлж байсан билээ.

Майкл Лийтчийн аав нь Шинэ Зеланд, ээж нь Фижи хүн бөгөөд 15 настайдаа Япон улсыг зорин Саппоро хотын Яманотэ ахлах сургуулийг төгссөн нь түүний амьдралд маш том өөрчлөлтийг авч ирсэн гэдэг. Тодруулбал, рагбигийн спорт түүнд хүндлэл, ёс зүй, багийн ажиллагаа, тэсвэр тэвчээр, хариуцлага хүлээх чадвар, манлайлал зэрэг олон зүйл сургаснаас гадна Майклыг амжилтад хөтөлсөн юм. Тэрбээр дээрх боломжийг 15-16 настай монгол хүүд олгохыг зорьжээ. Учир Япон улсад монгол сумочдын гаргаж буй бахдам амжилтууд түүнд нөлөөлсөн аж.

Ийн түүний Монголын рагбигийн холбоотой хамтран явуулсан Япон улсад гурван жилийн хугацаатай 100 хувийн тэтгэлгээр суралцах тамирчинг сонгох шалгаруулалтад Буянт-Ухаа цогцолборын сурагч Д.Норовсамбуу тэнцсэн байна.

Майкл Лийтч Д.Норовсамбууд ирэх есдүгээр сарын 20-ноос арваннэгдүгээр сарын 2-ныг хүртэл Япон улсад зохиогдох Рагбигийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг үзүүлэхээс гадна суралцах сургуулийг нь танилцуулах аж. .





Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Д.Норовсамбуу 100 хувийн тэтгэлгээр Японд гурван жил сурна  
Үзсэн: 242 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй