Шууд Chart

Сонины онцлох мэдээний тойм

2019-07-23 09:17:57

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу долдугаар сарын 23-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Зорилтот бүлгийн түрээсийн орон сууцны хүсэлтийг авч эхэллээ”, “Я.Содбаатар: Үндсэн хуулийн төсөлд ирүүлсэн саналуудыг тал талаасаа хэлэлцээд ойлголцолд хүрнэ гэж бодож байна”, “Б.Энхбаяр: Зөвхөн Ерөнхий сайдын давхар дээлтэй байх заалт нь эрсдэлтэй” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.

"Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас “Х.Баттулга: Боломжийг бодит үйл хэрэг болгоход үндэснийхээ эрх ашгийг дээдэлсэн зөвшилцөл, ойлголцол голлох нөлөөтэй”, “Үндсэн хуулийг өөрчлөх төслийн ирээдүй бүрхэг байна”, “Уламжлалт анагаах ухаандаа суурилсан аялал жуулчлалын бүтээгдэхүүнтэй болъё” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээллийг онцолж байна.

Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Хуулийн төсөлд ард түмний эрх ашиг гэсэн үг орсон эсэх талаар хэн ч хариулсангүй”, “Орон нутгийн хөгжлийн сан хэнийг тэжээдэг вэ?”, “Какирюү Г.Ананд зургаа дахь түрүүгээ авлаа” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээлэл нийтэлжээ.

Өглөөний сонин”-ы өнөөдрийн дугаарт “Нийгмийн сүлжээнд банк “дампууруулах” санал асуулга явуулж байгаад хэн хариуцлага тооцох вэ?”, “Б.Мөнхбаатар: Чөдөртэй мориноос чирэгдэж нас барах ямар ч боломжгүй”, ““Шаварт унасан шарын эзэн” хүчтэй буюу үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн зөвшилцөх хэлэлцүүлэг эхэллээ” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Сонины онцлох мэдээний тойм  
Үзсэн: 137 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй