Шууд Chart

Дональд Трамп Конгрессын тэргүүнүүдтэй өрийн таазын асуудлаар тохиролцоонд хүрснээ зарлалаа

2019-07-23 10:11:14

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Конгрессын тэргүүнүүдтэй 2020-2021 оны санхүүгийн жилийн улсын төсөв, өрийн таазын асуудлаар тохиролцоонд хүрснээ зарлалаа. Энэ тухай тэрбээр “твиттер” хуудсаараа мэдээлсэн байна.

Дональд Трамп “Сенат дахь олонхийн тэргүүн Митч Макконнелл, цөөнхийн тэргүүн Чак Шумер, Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси болон Төлөөлөгчдийн танхим дахь цөөнхийн удирдагч Кевин Маккарти нартай хоёр жилийн төсөв, өрийн таазын асуудлаар гэрээ байгуулснаа зарлахад таатай байна” гэж бичжээ.

АНУ-ын төрийн тэргүүн энэ гэрээг АНУ-ын арми болон дайчдад “их ялалт” авчрахад шаардлагатай “жинхэнэ зөвшилцөл” болж чадсан гэдгийг онцолсон байна. Харин тэрбээр санхүүгийн ойрын хоёр жилийн зардлын талаар дэлгэрэнгүй мэдээлсэнгүй.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өмнө нь 750 тэрбум ам.долларыг батлан хамгаалах зардалд, 567 тэрбум ам.долларыг цэргийн бус зардалд гаргах хүсэлт тавьсан юм. Ингэхдээ Конгрессээс батлан хамгаалах төсвийг 733 тэрбум ам.доллар болгон бууруулбал 2020 оны батлан хамгаалах төсөвт хориг тавина гэдгээ анхааруулсан байна.

АНУ-ын Ерөнхийлөгч өнгөрсөн онд Конгресстэй улсын төсвийн асуудлаар маргаан дэгдээснээс болж төсвийн хямрал удаан хугацаанд үргэлжилж, холбооны байгууллагуудын ажил зогссон билээ. Үүний улмаас төрийн 800 мянга орчим алба хаагч цалингүй амралт авахад хүрчээ. Энэ зогсолт 35 хоног үргэлжилсэн нь АНУ-ын түүхэн дэх дээд амжилт болсон юм.

Нийтэлсэн: Mонголын радио

Дональд Трамп Конгрессын тэргүүнүүдтэй өрийн таазын асуудлаар тохиролцоонд хүрснээ зарлалаа   
Үзсэн: 150 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй