Шууд Chart

Хархорин-Цэцэрлэг чиглэлийн автозамын дагуу хөвөө урсаж нарийссан байна

2019-07-23 10:26:26

Үргэлжилсэн их бороо орно гэж цаг уурын байгууллагаас мэдээлсэн. Тэгвэл өчигдөр орсон борооны улмаас үер бууж, А0602 дугаартай Хархорин - Цэцэрлэг чиглэлийн автозамын дагуу 113-115 дахь км-т замын хөвөө урсаж нарийссан байна. Тиймээс тус чиглэлд зорчиж буй иргэд, жолооч нар болгоомжтой зорчихыг Автотээврийн үндэсний төвөөс анхааруулж байна. 


Хархорин-Цэцэрлэг чиглэлийн автозамын дагуу хөвөө урсаж нарийссан байна  
Үзсэн: 355 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй