Шууд Chart

Оргил ачааллын үеэр үйлдвэрлэлийн дарга нар амрахгүй

2019-07-23 10:41:08

Нислэгийн ид оргил ачааллын үе учир нислэг үйлдвэрлэлийн үйл ажиллагаа хариуцсан албадын удирдлагууд ээлжийн амралт авахгүйгээр бэлэн байдлыг хангаж ажиллана гэдгийг ИНЕГ-ын Тэргүүн дэд дарга Б.Алтанцом Үйлдвэрлэлийн шуурхай зөвлөгөөн дээр анхаарууллаа.

Мөн Нислэгийн цаг уурын төвөөс гаргасан мэдээгээр энэ 7 хоногт усархаг бороо үргэлжлэн орох төлөвтэй байгаа учир болзошгүй үер усны аюулаас сэрэмжтэй ажиллахын зэрэгцээ борооны бөөн үүл хөгжиж, үүл цахилгаанжиж, дунд хүчтэй сэгсрэлт үүсэх зэрэг нислэгийн аюулгүй байдалд нөлөөлөх цаг агаарын үзэгдлийн үед ажиллах заавар зөвлөмжүүдийг нислэг үйлдэж буй, ялангуяа шинээр нислэг үйлдэж эхэлсэн авиа компаниудад хүргүүлж ажиллахыг НААХЗА-нд даалгалаа.

Үйлдвэрлэлийн шуурхайд танилцуулсан мэдээгээр өнгөрсөн 7 хоногт “Чингис хаан” ОУНБ-д олон, улс, орон нутгийн хөөрөлт, буулт 455 үйлдэгдэж, нийт 43733 зорчигч үйлчлүүлжээ. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад олон улсад нислэг 12.7, орон нутагт 4.9 хувиар, зорчигч урсгал олон улсад 10.2, орон нутагт 7.7 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний албаны мэдээгээр өнгөрсөн 7 хоногт өнгөрөлтийн нислэг 2773, хөөрөлт, буулт олон улсын 282, орон нутгийн 260 бүртгэгдсэн байна. Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс долоодугаар 18-ны өдөр хүртэлх байдлаар нийт 81107 өнгөрөлтийн нислэг бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 11.8 хувийн өсөлттэй байгаа ажээ. 

Эх сурвалж: ИНЕГ


Оргил ачааллын үеэр үйлдвэрлэлийн дарга нар амрахгүй  
Үзсэн: 97 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй