Шууд Chart

Исламын Бүгд Найрамдах Иран Улсын Хөдөө аж ахуйн сайд Махмуд Хожжаттай уулзлаа

2019-07-23 11:06:03

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан Исламын Бүгд Найрамдах Иран Улсын Хөдөө, Аж Ахуйн сайд Махмуд Хожжати тэргүүтэй албаны төлөөллийг өчигдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Ираны Хөдөө, Аж Ахуйн сайд Махмуд Хажжати хоёр орны хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд мөн өмнөх яриа хэлэлцээг бататган бэхжүүлэх, цаашид хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

Тэрбээр, Иран Улсад экспортлох бараа бүтээгдэхүүнийхээ тоо, хэмжээг нэмэгдүүлэх сонирхол байгаагаа илэрхийлж хоёр орны хамтын ажиллагааны механизмыг бий болгох, хамтрсан Ажлын хэсэг байгуулж, тэмээний үржүүлгийн аж ахуйн чиглэлээр хамтран ажиллах саналтай байгаагаа илэрхийлж, ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд анхаарал хандуулан ажиллаж байгаад талархал илэрхийлсэн юм.

Уулзалтын үеэр хоёр орны Мал эмнэлгийн байгууллагууд хооронд “ Монгол Улсаас сэврээж вакумжуулсан хонины махыг гаргах, мал эмнэлэг, хорио цээрийн шаардлагыг” харилцан тохирч, баримт бичигт гарын үсэг зурж баталгаажууллаа. Энэхүү баримт бичгийг байгуулснаар хоёр орны хоорондын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, аж ахуйн нэгжүүдийн хамтын ажиллагааг дэмжих юм.

Эх сурвалж: ХХААХҮЯ


Исламын Бүгд Найрамдах Иран Улсын Хөдөө аж ахуйн сайд Махмуд Хожжаттай уулзлаа  
Үзсэн: 109 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй