Шууд Chart

Тэс омгийн адуунд явуулсан үржил селекцийн ажлын үр дүнд хянан магадлагаа хийлээ

2019-07-23 11:34:06

Тэс омгийн адууг үүлдэр болгон баталгаажуулах зорилтын хүрээнд уг адуунд явуулсан үржил селекцийн ажлын үр дүнд хянан магадлагаа хийжээ.

ХХААХҮ-ийн сайдын 2019 оны зургаадугаар сарын 6-ны өдрийн А-180 тоот тушаалаар батлагдсан ажлын хэсэг Увс аймгийн ХХААГ-тай хамтран Тэс, Зүүнговь сумын Тэс омгийн адуунд магадлагаа хийсэн байна. 

Уг ажлын хүрээнд Тэс омгийн адууны тоо толгой, сүргийн бүтэц, тархалтын судалгаа болон бусад холбогдох судалгаанд үнэлэлт дүгнэлт өгөх, адууны хаврын амьдын жин, галбир, бие цогцын үндсэн үзүүлэлтүүдийн хэмжилтүүд, хяналтын судалгааг тус тус хийжээ. 


Тэс омгийн адуунд явуулсан үржил селекцийн ажлын үр дүнд хянан магадлагаа хийлээ   
Үзсэн: 389 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй