Шууд Chart

Ц. Цэрэннадмид: Хөдөлмөр намайг өдий зэрэгтээ хүргэсэн

2019-07-23 11:44:32

Бид бүхэн 80 гарсан ч залуу хүнээс илүү тор нэхэх иргэн Цэрэннадмидийн талаар онцлон сурвалжиллаа. Тэрбээр 18 наснаасаа өдийг хүртэл 1000 гаруй бүтээл урлажээ.

Гэхдээ залуу цагтаа бүтээлээ нэхэж дуусаад дор нь бэлэглэчихдэг байсан. 7 хоноод л нэг бүтээл гаргана. Одоо бол нас яваад хагас жил болж байж нэг бүтээл гарч байна. Харин юмаа нэхэж дуусаад хүүхэд шиг баярлана даа хэмээн бидэнд хуучиллаа.

Хийсэн бүтээлээр гэрээ чимэх сэтгэлд нэг л өег  байдаг. Учир нь миний хөдөлмөрийн үр шим гэж бодохоор бахархмаар байдаг юм. Ер нь бол орчин үеийн залуус хөдөлмөрлөх дургүй болсон санагдана лээ. Хөдөлмөрлөж сурсан хүн амжилтад заавал хүрдэг хэмээн тэрээр онцолж байсан юм.

Сурвалжлагч: Т.Саранчимэг
 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Ц. Цэрэннадмид: Хөдөлмөр намайг өдий зэрэгтээ хүргэсэн  
Үзсэн: 475 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй