Шууд Chart

Хурд хамтлаг Баян-Өлгийд хүрэлцэн ирлээ

2019-07-23 11:50:40

Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор хэрэгжиж буй Иргэд олон нийтийг соён гэгээрүүлэх, залуучуудыг зөв ухамсар, хүмүүжилд төлөвшүүлэх зорилготой улс орон даяар зохион байгуулагдаж байгаа

“Хайртай” аяныг хэрэгжүүлэгч ХУРД хамтлаг Баян-Өлгий аймагт хүрэлцэн ирж, аймгийн удирдлагууд болон залуучууд, иргэд хөдөлмөрчид угтаж авлаа.

Аяны хүрээнд хүүхэд хүмүүжүүлэх "Монгол ухаан" сургалт, Хөвгүүдийн уулзалт, ХУРД хамтлагийн 25 жилийн ойг тохиолдуулан үнэ төлбөргүй тоглолт үзүүлэх юм.

Иймд Өлгийчүүд болон аймгийн хүүхэд, залуучуудыг тус арга хэмжээнд өргөнөөр оролцохыг уриалж байна.

Эх сурвалж: Баян-Өлгий Аймгийн Засаг Даргын Тамгын Газар


Хурд хамтлаг Баян-Өлгийд хүрэлцэн ирлээ  
Үзсэн: 233 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй