Шууд Chart

Ким Жон Ун тэнгисийн цэргийн хүчний зориулалттай шинэ шумбагч завийг биечлэн шалгажээ

2019-07-23 13:10:17

БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун тэнгисийн цэргийн хүчний зориулалттай шинэ шумбагч завийг биечлэн шалгажээ. Энэ тухай Солонгосын төв цахилгаан мэдээллийн агентлаг мэдээлсэн байна. Умард Солонгосын удирдагч засварын газарт шумбагч завины дэргэд зогсож байгаа гэрэл зургийг энэ агентлаг нийтэлжээ. Гэхдээ завь зураг дээр бүтнээрээ гараагүй байна. 

Шумбагч завийг Япон тэнгист тактикийн даалгавар гүйцэтгэхэд ашиглана гэж тэмдэглэжээ. Харин шинэ завины тодорхойлолт, үзүүлэлтийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл гараагүй байна. Энэ үеэр Умард Солонгосын удирдагч улсдаа шумбагч завьтай байх нь стратегийн ач холбогдолтой гэдгийг онцолжээ.

Түүнчлэн тэрбээр улс орноо найдвартай батлан хамгаалахын тулд Тэнгисийн цэргийн хүчний зэвсгүүд боловсруулах шаардлагатай гэж мэдэгдсэн байна.
Америк, Өмнөд Солонгосын шинжээчид Умард Солонгос улсыг баллистик пуужин зөөвөрлөх чадвартай шинэ шумбагч онгоц барьж байна гэж өмнө нь нэг бус удаа мэдээлж байсан юм. Үүнээс гадна Умард Солонгос улс 2017 оны сүүлчээр “Пуккыксон-3” шумбагч завины шинэ баллистик пуужинг боловсруулж дууссан гэж байлаа. 

Нийтэлсэн: Mонголын радио

Ким Жон Ун тэнгисийн цэргийн хүчний зориулалттай шинэ шумбагч завийг биечлэн шалгажээ   
Үзсэн: 302 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй