Шууд Chart

Ц.Амгаланбаатарыг шүүх танхимд авчирлаа

2019-07-23 14:30:55

Тагнуулын ерөнхий газрын дарга асан, хошууч генерал Б.Хурц, УЕП-ын орлогчоор ажиллаж байсан Г.Эрдэнэбат нарын есөн хүнд холбогдох анхан шатны шүүх хурал Төв аймгийн шүүхэд хаалттай үргэлжилж байна.

Эргэн сануулахад, Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргээр ял эдэлж буй Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэнтэй холбоотойгоор Тагнуулын ерөнхий газрын дарга асан, хошууч генерал Б.Хурц, УЕП-ын орлогчоор ажиллаж байсан Г.Эрдэнэбат нарын есөн хүнд холбогдох хэрэг шүүхэд шилжсэн байдаг.

Шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн зүгээс тус шүүх хуралд Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг дарамталсан Ц.Амгаланбаатарыг гэрчээр оруулах шаардлагатай гэж үзсэн тул өглөө эхэлсэн шүүх хурлыг 14:00 цаг хүртэл хойшлуулаад байсан юм. Тэгвэл

Түүнчлэн дээрх шүүх хуралд хохирогчоор С.Зориг агсны гэргий Б.Булган болон Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар оролцож байна.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Ц.Амгаланбаатарыг шүүх танхимд авчирлаа  
Үзсэн: 830 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй