Шууд Chart

Үер, уснаас 17 хүүхдийн амийг аварчээ

2019-07-23 14:57:45

Архангай аймгийн Онцгой байдлын газраас авсан мэдээгээр долоодугаар сар гарсаар аянга буусан хоёр, үер буусан нэг, хүчтэй салхины улмаас гэр нурсан хоёр, усанд осолдсон нэг, автомашин голд суусан хоёр дуудлага иржээ. Эдгээр аюулт үзэгдэл, ослын улмаас нэг хүүхэд амь насаа алдаж, 738 мал хорогдож, дөрвөн айлын гэр үер, салхи шуурганд өртөж ашиглах боломжгүй болсон байна.

Энэ он гарсаар Аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үер, усны ослоос 11 автомашин, 20 иргэн, 17 хүүхдийн амь насыг аварчээ.

Гол, усны осол нь ихэвчлэн иргэдийн анхаарал болгоомжгүй байдал, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхисноос, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ усанд орох зэрэг шалтгаанаас үүдэж байна.

Архангай аймаг нартай, хуртай зусч байна. Байгалийн өнгийг засах бороо сайхан хэдий ч ихэнхдээ аадар, үер дагуулж байгаагаас гол үерлэж, зам даваа эвдэрсээр байгаа юм. Иймд аялагчид сэрэмжтэй байхыг аймгийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.

Б.Мандуул


Үер, уснаас 17 хүүхдийн амийг аварчээ   
Үзсэн: 607 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй