Шууд Chart

Автомашины “УАА” шинэ серийг онлайнаар олгоно

2019-07-23 15:10:11

Автомашины улсын дугаарын шинэ стандарт мөрдөгдөх тухай олон жил яригдаж байгаа билээ. Уг шинэ стандартын дагуу улсын дугаарын дөрвөн тоог өөрчлөхгүй, харин ард нь байрлах үсгийг цөөрүүлсэн. Тодруулбал, өмнө нь улсын дугаарт 25 үсэг ашиглахаар баталсан байдаг.

Ю, Ё, Ы гэх мэт үсгийг оруулдаггүй. УБ гэсний араас А, Б, В, Г гээд 25 үсэг байрладаг байсан. Шинэ журмаар УБ-гийн араас 25, УН-гийн араас 25 үсэг шивэхээр нийт 50 серийн дугаартай болно. Нэг серийн дугаар 9999 давтагдана гэсэн үг. Харин шинэ стандартаар улсын дугаарт дөрвөн тоо, 13 үсэг оруулахаар төлөвлөсөн тухай ЗХТЯ-ны Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газраас мэдээлж байсан.

Өнөөдрөөс уг стандартын дагуу УАА шинэ сери задрах бөгөөд импортоор орж ирж буй машинд уг шинэ серийг олгоно. Ингэхдээ онлайнаар олгох юм байна.


Автомашины “УАА” шинэ серийг онлайнаар олгоно  
Үзсэн: 558 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-07-23 20:06
9999

Бидэнтэй нэгдээрэй