Шууд Chart

Цагаан зээр хил дамнан нүүдэллэжээ

2019-07-23 15:24:33

Монгол орны зүүн бүсэд шинээр байгуулагдах төмөр замд зэрлэг амьтдад зориулсан гарц байгуулах боломжит газрыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тодорхойлох зорилгоор Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын мэргэжилтнүүд 2017, 2018 онд нийт 24 цагаан зээр барьж, сансрын дохиолол бүхий хүзүүвч зүүсэн.

Түүнчлэн мэргэжилтнүүд 3.5 жилийн хугацаанд хуримтлагдсан өгөгдөлд дүгнэлт хийхэд хүзүүвчтэй цагаан зээр Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговь аймгийн нутагт нийт 247,380.23 км талбайг хамран байршиж байгаа аж.  

Мөн хүзүүвчтэй цагаан зээрийн сар бүрийн шилжилт хөдөлгөөнийг дундажлан үзэхэд намрын улиралд их зайд, өвлийн улиралд бага зайд шилжилт хөдөлгөөн хийжээ. Энэ нь өвөлжих газраа сонгох гэж намар их нүүдэллэдэгтэй нь холбоотой аж.

Сонирхуулахад, мэргэжилтнүүд 2017 оны нэгдүгээр сараас 2018 оны арванхоёрдугаар сар хүртэлх хугацааны мэдээллийг нягтлахад цагаан зээр хоёр улсын хил дамнан нүүдэллэж байгаа нь тодорхой болсон юм. Дээрх хугацаанд

Тиймээс цагаан зээрийн хил дамнасан нүүдлийн замыг хамгаалах оновчтой менежментийг сонгон нэвтрүүлэх, хэрэгжүүлэх шаардлагатай болж байгаа аж.    

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Цагаан зээр хил дамнан нүүдэллэжээ  
Үзсэн: 919 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй