Шууд Chart

Олон улсын соёл урлагийн наадам Хэнтий аймагт болно

2019-07-23 16:34:19

Хэнтий аймаг 2017 оноос “Чингис фестиваль” олон улсын ардын урлагийн наадмыг зохион байгуулж эхэлсэн байдаг. Энэхүү наадмын хүрээнд олон орны хүүхэд багачууд Чингис хотод чуулж дуу, бүжиг, хөгжмийн төрлөөр өрсөлдөж, үндэснийхээ өв соёлыг сурталчилдаг юм. 

Харин энэ жилийн хувьд “Чингис фестиваль-2019” олон улсын соёл урлагийн наадам болгон цар хүрээгээ тэлж, хүүхэд төдийгүй насанд хүрэгчдийг хамруулан зохион байгуулж байна.

Мөн урлагийн наадмаас гадна ардын гар урчуудын үзэсгэлэн, гэрэл зураг, уран зургийн үзэсгэлэн, Монгол ахуйг харуулсан нүүдэлчдийн нэг өдөр, үдшийн карнаваль шоу зэрэг олон сонирхолтой арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөжээ.

Эдгээр арга хэмжээ нь бүгд үнэ төлбөргүй бөгөөд зорин очсон хэн бүхэнд нээлттэй аж. Олон улсын соёл урлагийн наадам 2019 оны долоодугаар сарын 24, 25-ны өдрүүдэд Чингис хотод болно.


Олон улсын соёл урлагийн наадам Хэнтий аймагт болно  
Үзсэн: 208 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй