Шууд Chart

Болзолт уралдаан зарлалаа

2019-07-23 16:46:53

“Багийн хөгжлийг дэмжих” дэд хөтөлбөрийн хүрээнд багийн ажлыг эрчимжүүлэх, ажиллах орчноо сайжруулахад иргэдийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх, төрийн үйлчилгээг шуурхай болгох, төрийн албан хаагчдын ур чадварыг дээшлүүлэх зорилгоор АЗДТГ-аас баг ААНБ, өрхийг шалгаруулах болзолт уралдааныг зарлалаа.

Уралдааныг Баг, Төрийн байгууллага, Аж ахуйн нэгж, Өрх, иргэн зэрэг 5 чиглэл тус бүрт 3 байр шалгаруулж дүгнэнэ. Чиглэл тус бүрт тэргүүн байр эзэлбэл 500-300 мянган төгрөг, 2-р байрт орвол 400-250 мянган төгрөг, 3-р байрыг эзэлбэл 300-200 мянган төгрөгөөр тус тус урамшуулна. 

Шалгаруулалтыг зохион байгуулахдаа чиглэл тус бүрт тавигдах шалгуур үзүүлэлтийг харгалзан үзэх юм. Болзолт уралдаанд оролцох баг, албан байгууллага, ААНБ, иргэдийн материалыг энэ оны аравдугаар сарын 25 хүртэл хүлээн авч 11 дүгээр сард шалгаруулалтыг зохион байгуулах юм. 

Эх сурвалж: Орхон аймгийн ЗДТГ


Болзолт уралдаан зарлалаа   
Үзсэн: 173 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй