Шууд Chart

Хотон нуурын орчимд зэрлэг гахай нутаглажээ

2019-07-23 18:02:30

Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын нутаг Бага түргэн, Шар булаг хэмээх газарт энэ зунаас зэрлэг гахай нутаглаж эхэлжээ.

Тус газар нь Цэнгэл сумын төвөөс 110 км, Ховд гол эх авдаг Хотон нуураас 20 орчим км зайтай. Энэ талаар сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч Д.Талгатбекээс тодруулахад, "2016 онд сумын төвөөс холгүй Цагаан голын аралд гурван зэрлэг гахай ирж суурьшсан. Дараа жил Арал толгой орчмоор нутаглаж, нэг жил Мухар хэмээх газарт өвөлжсөн.

Тусгай хамгаалалттай газар нутагт ан агнах хориотой тул манай байгаль хамгаалагчид хяналт тавьж ажиллаж байна" гэв.

Түүний тайлбарласнаар зэрлэг гахай нь хүн, малд ямар нэгэн аюул учруулдаггүй. Эсрэгээрээ ургамлын олон янз байдалд нөлөөлж, ургамлын үндсийг идэхдээ хөрсийг сэндийлгэдэг тул хөрсний дээд давхарга дахь тэжээллэгийн эргэлт, ялзмагтах явцыг түргэсгэдэг, үр тараадаг зэрэг эко системд эерэг нөлөө үзүүлдэг ажээ.

Сурвалжлагч: Ө.Нурболат

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Хотон нуурын орчимд зэрлэг гахай нутаглажээ  
Үзсэн: 826 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй