Шууд Chart

ӨНӨӨДӨР: Азийн динозаврын холбооны их хурал болно

2019-07-24 07:30:00

- Өнөөдөр буюу 2019 оны долдугаар сарын 24-ний өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –

“Пума” зочид буудал

09:00 цагт: Үндсэн хуулийн асуудлаар 14 нам нэгдэн мэдээлэл хийнэ. Мөн хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурна.

Монгол улсын их сургууль

09:00 цагт: Азийн динозаврын холбооны ээлжит IV их хурал болно.Утас: 88069440

Гаалийн төв лаборатори

10:00 цагт: Гаалийн ерөнхий газрын шинэ барилгын шав тавих ёслол болно. Утас: 99106505

Эрүүл мэндийн яам

11:00 цагт: “Хепатитийг бууруулахад хувь нэмрээ оруулцгаая” Дэлхийн хепатитийн өдөрт зориулсан хэвлэлийн хурал болно. Утас: 91919617

MN-Мэдээллийн төв

“Түмний байр” төсөл нээлтээ хийж байгаатай холбогдуулан хэвлэлийн хурал хийнэ.

спортын төв ордон

11:00 цагт: Пара пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртэж, дэлхийн дээд амжилтыг шинэчилсэн гавьяат тамирчин Э.Содномпилжээ болон түүний дасгалжуулагч мэдээлэл хийнэ.

Эрчим хүчний хөгжлийн төв

11:00 цагт: Шнейдер Электрикийн "Цахилгаан тоноглол суурилуулалтын гарын авлага" номын нээлт болно.

 

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

ӨНӨӨДӨР: Азийн динозаврын холбооны их хурал болно  
Үзсэн: 441 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй