Шууд Chart

ӨМӨЗО-оос манай улсын үндэсний бөхчүүдэд урилга иржээ

2019-07-24 09:44:44

БНХАУ-ын ӨМӨЗО-оос Монголын үндэсний бөхийн холбоонд хаягласан тусгай урилга иржээ.

Үүнийг тус холбооны гүйцэтгэх захирал Б.Сайнбаярт хаяглаж, “Шинэ дунд улс байгуулагдсан 70 жилийн ойг бэлэглэх, жич Хавт Хасарын овооны шаргачин гахай жилийн тахилга, шоо балгасын гуравдугаар удааны малжих наадамд хүрэлцэн ирнэ үү” гэжээ.

Одоогоор дээрх наадамд очих бөхчүүдийн тоо гараагүй байгаа ч холбооноос урилгыг бөхчүүддээ түгээгээд байгаа аж.

ӨМӨЗО-оос Монгол бөхийн холбоонд ирсэн урилгын бүрэн хөрвүүлгийг хүргэе.

“Монгол Улсын үндэсний бөхийн холбооны гүйцэтгэгч захирал Б.Сайнбаяр танаа: Хур ус тэнцэж, хүн байгаль өнгөтэй өөдтэй зусаж байгаа энэ зуны сайхан эринд "Шинэ дунд улс байгуулагдсан 70 жилийн ойг бэлэглэх, жич Хавт Хасарын овооны шаргачин гахай жилийн тахилга, шоо балгасын гуравдугаар удааны малжих наадам" эрхлэх болсон тул Монгол Улсын шилдэг бөхчүүдийг найрт гэрэлтүүлэн саатахыг хүндэтгэн урьж байна.

Бөхийн тэргүүн шан 50000.00 төгрөг. Найр эрхлэх талаас Монгол Улсын бөхчүүдийг Эрээний хотоос тосч хүргэх, хоног, хоолны зардлыг бүхнийг хариуцна.

Найр эхлэх цаг: 2019 оны 7 дугаар сарын 28-ны өдөр (Билгийн улирлын 6 сарын 26-ны өдөр)
Найрын талбай: Шоо балгасын ардын засгийн ордны суугаа газар.

Нийтэлсэн: У.Баярсайхан

ӨМӨЗО-оос манай улсын үндэсний бөхчүүдэд урилга иржээ   
Үзсэн: 492 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй