Шууд Chart

Хэнтий аймгийн зарим сумдад усархаг бороо орсны улмаас зам урсах, эвдрэл гэмтэл ихтэй байна

2019-07-24 12:34:22

Хэнтий аймгийн Жаргалтхаан, Цэнхэрмандал суманд усархаг бороо орсны улмаас төв магистралд замруу уулын элс хайрга урсаж тогтох, их хэмжээний ус тогтох, зам урсах зэргээр эвдрэл гэмтэл ихтэй байгаа тул жолооч та бүхэн анхаарал болгоомжтой байж, хурдаа тохируулж хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.



Жаргалтхаан сумын цагдаагийн тасгаас шуурхай арга хэмжээ авч, тогтсон ус, 1 метр хүртэл зузаантай тогтсон элс, шавар, хайргийг ковшоор түрүүлж зам цэвэрлэх ажлыг зохион байгуулан ажиллаж байна.

Эх сурвалж: Хэнтий аймаг дахь цагдаагийн газар


Хэнтий аймгийн зарим сумдад усархаг бороо орсны улмаас зам урсах, эвдрэл гэмтэл ихтэй байна  
Үзсэн: 428 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй