Шууд Chart

Вируст хепатиттай тэмцэх дэлхийн өдрийг угтаж, эрт илрүүлэг шинжилгээ хийнэ

2019-07-24 12:42:55

Дэлхий дахинд 325 сая хүн вируст хепатитын архаг халдвартай амьдарч байгаа гэсэн статистик мэдээлэл байна. Харин жил бүр 1,3 сая хүн энэ өвчнөөр нас бардаг гэсэн судалгааг ДЭМБ-аас гаргажээ. Анх 2010 оны тавдугаар сард Дэлхийн эрүүл мэндийн чуулганаар, жил бүрийн долдугаар сарын 28-ны өдрийг “Вируст хепатиттай тэмцэх Дэлхийн өдөр” болгон тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн. Энэ хүрээнд БЗД-ийн ЭМТ-өөс 7-р сарын 25-ны өдөр Нарантуул худалдааны төвийн ажилчид, түрээслэгч, үйлчлүүлэгч нарт элэгний өвчлөлөөс сэргийлэх чиглэлээр эрт илрүүлэг шинжилгээ, оношлогоо хийж, мэдээлэл сургалт сурталчилгааг зохион байгуулах гэж байна. Мөн энэ сарын 26-нд Чингисийн талбайд 10-16 цагийн хооронд дээрх чиглэлийн үйл ажиллагааг явуулахаар болжээ. Энэ үеэр эрүүл амьдралын хэв маяг, хоолны хордлогын үеийн зөвлөгөө, элэгний В,С вирусын халдварын талаарх мэдээллийг өгч ажиллана.

Мөн цусны даралт үзэх, цусан дахь сахарын оношилгоо, В,С вирусыг илрүүлэх түргэвчисэн шинжилгээ хийнэ. Ингэснээр вируст хепатитийн эрт илрүүлгийг нэмэгдүүлэх, өвчний хүндрэлээс сэргийлэх, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх давуу талтай юм.

Тоо мэдээллээс авч үзэхэд манай улсын хүн амын 10 гаруй хувь нь вируст хепатитын архаг халдвартай гэсэн үзүүлэлт байгаа нь бусад улс оронтой харьцуулахад тархалт өндөртэйд тооцогдож байгаа юм. Түүнчлэн элэгний хорт хавдрын нас баралтаар дэлхийд тэргүүлж байгаа харамсалтай мэдээлэл байна. Энэ оны эхний хагас жилийн байдлаар нийслэлийн хэмжээнд вируст хепатит өвчний 110 тохиолдол бүртгэгдсэний вируст хепатит А 8.2 хувь, вируст хепатит В 47.3 хувь, вируст хепатит С 25.5 хувь, үлдсэн хэсгийг бусад вируст хепатит эзэлж байна.


Вируст хепатиттай тэмцэх дэлхийн өдрийг угтаж, эрт илрүүлэг шинжилгээ хийнэ  
Үзсэн: 123 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй