Шууд Chart

Дональд Трамптай өрсөлдөх Ардчилсан намын нэр дэвшигчийг сонгох үйл явц үргэлжилж байна

2019-07-31 17:25:27

Ирэх 2020 онд болох АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Дональд Трамптай өрсөлдөх Ардчилсан намын нэр дэвшигчийг сонгох үйл явц үргэлжилж байна.
Детройт хотноо Ардчилсан намаас АНУ-ын төрийн тэргүүнд нэр дэвшигчдийн хоёр дахь удаагийн халз мэтгэлцээн үргэлжилж байна.

Халз мэтгэлцээнд 20 улстөрч оролцохоор болсноос мягмар гарагт эхний 10 нэр дэвшигч тайзнаа гарч ирсэн байна. Тэдний дунд Ардчилсан намын зүүний жигүүрийн удирдагч, сенатч Берни Сандерс болон Элизабет Уоррен нар олны анхаарлыг татаж байлаа.

Хоёр нэр дэвшигч ихэнх асуудалд ижил байр суурьтай байж, төрийн эрүүл мэндийн системд шилжихийг амласан юм. Үүний тул баячууд болон томоохон корпорациудаас авах татварын нэмэгдүүлнэ гэжээ.

Шинжээчид хоёр дахь удаагийн халз мэтгэлцээний эхний өдрийн ялагчаар хоёр сенатчийг нэрлэж байна. Халз мэтгэлцээний үеэр нэр дэвшигчид нийт 95 удаа дайралт хийснээс 34 нь Дональд Трампын эсрэг дайралт, 30 гаруй нь мэтгэлцээнд оролцогчдын бие бие рүүгээ хийсэн дайралт байсан тухай “Эн-Би-Си Ньюс” дамжуулсан байна.

Харин экологийн асуудалд анхаарлаа хандуулдаг Гринпис хөдөлгөөний төлөөлөгчид Ардчилсан намынхны халз мэтгэлцээнд сэтгэл дундуур байна. Тэд нэр дэвшигчдийг цаг уурын асуудалд хангалттай анхаараагүй, мэтгэлцээнийг зохион байгуулагчид оролцогчдод буруу асуудал дэвшүүлсэн гэж үзжээ.

Өнөөдөр буюу лхагва гарагт сенатч Камала Харрис, Ерөнхийлөгч Обамагийн засаг захиргааны үед АНУ-ын дэд ерөнхийлөгч байсан Жо Байдан нарын 10 нэр дэвшигчийн дунд халз мэтгэлцээн өрнөнө.

Нийтэлсэн: Mонголын радио

Дональд Трамптай өрсөлдөх Ардчилсан намын нэр дэвшигчийг сонгох үйл явц үргэлжилж байна  
Үзсэн: 152 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй