Шууд Chart

Монголын Зэвсэгт хүчний баг “Мэргэн буудагчийн зааг” тэмцээнд өрсөлдөнө

2019-08-02 17:00:00

Зохион байгуулагдаж эхэлсэн цагаасаа төрөл, явагдах газар орон, оролцогч орнууд зэрэг агуулга, ач холбогдлын хувьд өсөн нэмэгдэж байгаа “Армейские игры” олон улсын цэргийн наадам тун удахгүй эхлэх гэж байна. Энэ жилийн хувьд 10 улсын газар нутагт цэргийн мэргэжлийн 31 төрлөөр 6000 орчим цэргийн алба хаагч энэ сарын 3-17-ны хооронд өрсөлдөж, цэргийн мэргэжлийн аваргуудаа шалгаруулна.

Цэргийн наадмын нэг төрөл болох “Мэргэн буудагчийн зааг” тэмцээнд Монгол Улсын Зэвсэгт хүчний баг дөрөв дэх жилдээ оролцохоор Беларусь улсын Брест хотод байрлах Тусгай хүчний хээрийн сургалтын төвд бэлтгэлээ хангаж байгаа бөгөөд цэргийн алба хаагчид тэмцээнд ашиглах зэвсэглэлээ тусгалд орууллаа.

Мөн тэмцээнийг шүүн явуулах шүүгчдийн бүрэлдэхүүн хуралдаж, тэмцээн явагдах журам, хориглох болон анхааруулах зүйлсийн талаар нэгдсэн ойлголтыг өгөөд байна. .










Монголын Зэвсэгт хүчний баг “Мэргэн буудагчийн зааг” тэмцээнд өрсөлдөнө  
Үзсэн: 903 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл бичих боломжгүй байна!
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй