Шууд Chart

Хорин жил наадам үзээгүй капитан

2019-08-03 11:00:55

“Усан замд 39 дэх жилдээ ажиллаж байгаа “Сүхбаатар” онгоцны капитан Бадамдорж гэдэг хүн байна аа би” гэхтэй зэрэгцэн алга нижгэнэж, талархал, бахархлын дуу хуур хөлөг онгоцоор цуурайтна. Зун цагт ийм талархал, хөл хөгжөөнгүй өдөр түүнд тун ховор. Ингэж л тэр зуны саруудад наадам үзэх завгүй далайд хөвж, гийчдийг аялуулсаар 20 гаруй жилийг үдэв. Түүний Ханх-Хатгал сумын хооронд далайн тээвэр хийдэг байсан цаг хугацааг оруулбал 39 дэхь жилээ их далайд үдэж буй. Өнгөрсөн цаг хугацаанд “Сүхбаатар” хөлөг, Л.Бадамдорж капитан хоёр бие биенгүйгээр ганц хором ажилласан нь үгүй ажээ. Харин ирэх жил Сүхбаатар хөлөг түүнийг эх газарт нь үдэж, хүүг нь угтан авна. Улаанбаатараас мянга шахам км-ын алсад их усан далайд Монголын хамгийн том усан онгоцыг жолоодох дараагийн капитан нь Л.Бадамдоржийн хүү. “Сүхбаатар” онгоцны даруухан агаад нууцхан түүхийг капитан, механикч, залуурчдын хүү, үр удам нь ингэж л баяжуулан, өвлөн тээж буй.

МҮОНР “Асуулт байна” нэвтрүүлгийнхээ энэ удаагийн дугаарт “Сүхбаатар” онгоцны капитан Л.Бадамдоржийг урьж ярилцлаа.

- Бид Хөвсгөл далайгаар Хүслийн хад хүртэл аялаад эргэх юм байна. “Сүхбаатар” онгоц нэг аялахдаа хэчнээн хүнтэй ямар хугацаатай явдаг юм бэ?

- 30-150 хүнтэй 17 км аялаад ирнэ. Хүслийн хад хүрээд буцахдаа дуулж хуурдаад ирнэ дээ.

- Та “Сүхбаатар” онгоцны хоёр дахь ахмад нь юм билээ. Ахмад болсон түүхээсээ хуучилбал?

- Өмнө нь модоор галлаж явдаг “Сүхбаатар” онгоц байхад усан цэрэг, залуурчин, механикчаар таван жил ажилласан. Тэр онгоц өвөл 12 сар хүртэл 20-30 метр мөсийг зүсч явдаг байлаа. Ханх руу ачаандаа гарч яваад эвдэрч зогсоолгүй газар тавигдсанаас болоод 11 метрийн гүнд живсэн. Дараа нь 1985 онд хоёр дахь “Сүхбаатар” онгоц ашиглалтад ороход залуурчин, туслах капитан хийж байгаад 2001 оноос капитан болсон. Удалгүй зах зээлд шилжих үеэр хойд хөршөөс ачаа бараа зөөхөө больж, онгоц гурван жил орчим ажилгүй зогссон. 2005 оноос “Номин Холдинг” энэ онгоцыг авч өнөөг хүртэл аялал жуулчлалд явж байна. “Сүхбаатар” онгоц 400 морины хүчин чадалтай, 2000 тн ачаа чирэх зориулалттай, 360 тн жинтэй ачааны онгоц. Цагт 150-160 л түлш шатааж явдаг. Одоо 85 нас хүрч байгаа Бат капитан, мөн Бямбасүрэн капитан, Пүрэвдорж механикч гээд миний багш нар бий. Энэ хүмүүсээс их зүйл сурсан даа. Онгоц бид хоёрын түүх салдаггүй болохоор онгоцоо л ярих дуртай даа.

- Та түрүүн “Сүхбаатар” онгоц Хөвсгөл далайд гараад 34 жил болж байгаа гэсэн. Хичнээн жил ашиглах ёстой юм бол?

- 30-40 жилийн хугацаа бий. Сүхбаатар онгоц усан дээр 34 жил болж байгаа ч яг усан тээвэрт явсан нь маш бага. Ялангуяа сүүлийн жилүүдэд жилд хоёрхон сар явж байна. Ер нь тавхан жил л ачаалалтай ажилласан байдаг. Хөвсгөл нуур цэнгэг учраас онгоц огт цоороогүй. Чиргүүлүүд нь 1956, 1961 оных гээд хуучных ч гэсэн тэгж их цоороогүй.

- Эдгээр онгоцыг оросоос хэрхэн авчирсан бэ?

- Сүхбаатар онгоцыг Наушикаар тээвэрлэж оруулж ирээд Оросын 60-аад ажилтан бүтэн жил шахам угсарч байж ашиглалтад оруулж байлаа. Харин бусад чиргүүл, онгоцыг Буриадын Монд- Хөвсгөлийн Ханх боомтоор хүүхдийн тоглоом шиг задгайгаар нь тээвэрлэж оруулж ирсэн.

- Олон жил далайд тээвэр хийхэд хүнд хэцүү, бэрхшээлтэй үе цөөнгүй л байсан байх даа?

- Ачаа тээвэрт явдаг байхад хуучин “Сүхбаатар” онгоц 22, харин чиргүүл онгоц 4-5 экипажтай байсан. Тэрийг холбоно, салгана гээд хурд, авъяас их шаардана. Маш хүнд. Хичээж байж л аваар, осолгүй өнөөдрийг хүртэл авч явсан даа. Онгоцны зарим чиргүүл 300 тн шатахуун тээвэрлэнэ. Хэрэв хариуцлага алдаж тэр их шатахууныг асгасан бол Хөвсгөл нуур өнөөдөр цэвэр цэмцгэр байж чадах уу, үгүй гэдэг ч эргэлзээтэй байна шүү дээ. Ер нь их усан дунд олон хүний амь нас хариуцна гэдэг нь амаргүй. Өмнө нь ачаа тээвэрт шөнө явдаг байхад далай нэг шөнө үлгэрийн юм шиг байсан далай нэг шөнө нь аймшгийн юм шиг салхилж, давлагаална. Давлагаанд онгоц, чиргүүлүүд хажуугаараа унаж босоод, унаж босоод л байдаг байлаа. Давлагаа 11 метр өндөр босч, онгоцны гурван давхрын цонхыг цохих үе ч бий. Чиргүүл, уяа оосор ч тасарна. Хүмүүс бөөлжөөд л. Өдөр нь ачаагаа ачдаг байсан болохоор шөнө тээвэр хийдэг байсан юм.

- Тэр үед цаг агаарын мэдээ ч нарийн хэлж чаддаггүй байсан даа?

- Мэдээнээс илүү социализмын үед төлөвлөгөө норм гэдэг чухал байсан. 06 сарын 10 наас 12 сарын 10 хүртэл хагас жилд гэртээ нэг л удаа хонодог байсан. Наадам тараад л 07 сарын 12 ны орой буцаад л далайдаа гарна. Хатгал, Ханх хооронд 124 км ыг уурын хөдөлгүүртэй хуучин “Сүхбаатар” онгоц 12-14 цаг туулдаг байсан. Харин энэ онгоц харьцангуй хурдан 7 цаг л явна. Хүчин чадал нь хуучныхаас нэг дахин илүү л дээ.

- Одоо та наадмын өдрүүдэд амардаг уу?

- Үгүй. Наадмаар харин ч аялагчид олон болно. Ер нь наадам үзээгүй 20 жил болж байна.

- Хөвсгөл далайд тээвэр хийдэг, онгоцон дээр ажилладаг хүмүүсийг сонсоход голдуу үе залгамжилсан, ажлыг нь өвлөсөн байх юм. Таныг хүүг ч мөн усан онгоцны ахмадаар бэлтгэгдэж байгаа гэж дууллаа?

- Би өөрөө Ханх сумынх. Ажил хөдөлмөрөө эндээс, нутгаасаа л эхэлсэн. Хоёр хүүхэд маань ч энд далай дээр ажиллаж, амьдралаа авч явна. Нэг хүү маань “Сүхбаатар” онгоцны туслах капитан. Багасаа л онгоцон дээр ажилласан. Нөгөө хүү завиар аялал жуулчлал эрхэлдэг. Хоёулаа онц тээвэрчин. Манай онгоцны механикчийн өвөө нь мөн хуучин онгоцны сайн механикч байсан.

Манай хүү, механикч хоёр Эрхүүд курсэд сурсан. Энд мөн Эрхүүгээс орос механикч ирж 4-5 жил ажиллаж, зааж сургасан. Анхны “Сүхбаатар” онгоцны ахмад н.Чадраабал гэж хүн байсныг зарим хүмүүс мэдэх байх. Түүний хүү одоо миний барьж байгаа “Сүхбаатар” онгоцны анхны ахмад Ч.Бат гуай. Одоо 86 нас хүрч байна. Сая над руу яриад байгаа, одоо онгоцон дээр очлоо л гэнэ. Бат гуайн хүү мөн л усан замын мэргэжилтэй Б.Нэргүй гээд усан замын улсын байцаагч бий. Хөвсгөл далайн онгоцнуудын аюул осолгүй ажиллагааг хариуцдаг залуу бий.

- Далайд онгоцоо жолоодоод, багаа командлаад, уул усаа ширтээд явж байх сайхан мөчийг уншигч, сонсогчдод үгээр илэрхийлбэл?

- Ер нь энэ нутгийнхан зун өөр газар байж чаддаггүй юм. Усны шувууд ирэхтэй зэрэгцээд л далай уруугаа гүйдэг. Би ч бас мөс хайлж, далай гэсэв үү, үгүй юу байн байн гүйнэ. Манай нэг хүү ХҮДС төгссөн ч өөр газар байж чадахгүй нь гээд хүрээд ирсэн. Би ч зун далай дээрээ зургаа авахуулаад л зусах юм шив дээ. Хэхэхэ. /инээв / Хөвсгөлийн цаа буга бид хоёр л фоно болж л явах юм даа. Бараг айл болгоны жаазанд бий байх аа. Одоо ч нас явсан үрчгэр өвгөнөөр яах вэ гээд жаахан дургүй болсон.

- Өвөл мөс хөлдөхөөр л та амрах уу?

- Түрүү үед шатахуун тээвэрлэдэг байхад өвөл, хавар 1 сарын 10 наас 5 сарын 10 д хүртэл ууланд мод бэлтгэдэг байлаа. Ер нь залуу насаа мод, ус хоёр дээр л үдсэн дээ. Хуучин онгоц чинь модоор ажилладаг байсныг би ярьсан. Одоо бол өвөлдөө өвгөн манаач хийж байна даа.

- Танд баярлалаа.

Д.Даваадулам

Нийтэлсэн: Д.Даваадулам

Хорин жил наадам үзээгүй капитан  
Үзсэн: 4185 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
ГАВЪЯАТ ТЭЭВЭРЧИН ӨГӨХ ХЭРЭГТЭЙ [127.0.0.xxx] 2019-08-05 09:56
ЭНЭ КАПИТАНД ХАРИН ГАВЪЯАТ ТЭЭВЭРЧИН ӨГЧИХМӨӨР ЮМ БАЙНА ДАА.
Зочин [127.0.0.xxx] 2019-08-04 23:53
Urjinbadam chin zaxiral n shd
Зочин [127.0.0.xxx] 2019-08-04 18:26
Үржинбадам гэдэг хүн чинь ихрүүдийн баяр ч бил үү тиймэрхүү л арга хэмжээ зохион байгуулж явдаг Юуных нь капитан мэдрэл энэ тэр нь зүгээр л байгаа даа бурхан минь
Зочин [127.0.0.xxx] 2019-08-04 15:29
үржинбадам одоо болимоор юм. хамаг хүний хүч хөдөлмөрийг өөрийн нүүрээр бусдад харуулдаг.
Зочин [127.0.0.xxx] 2019-08-04 15:25
эрүүл энхийг хүcэе
S [127.0.0.xxx] 2019-08-04 09:32
Ter muuhai avgai yamar muuhai zantai geech pyaldaga avgai ter bid 2n kapitan gej yu bdgiin icheesei aash zangaa zasaasai hugshin hun bj
Зочин [127.0.0.xxx] 2019-08-03 21:09
Aztai wm aa.heden gvzeegee uljuulsan buhchvvd yaaj davaany nairaa hiidgiig haralgvi 20_jil bolno gedeg mun saihan aa
Зочин [127.0.0.xxx] 2019-08-03 20:52
SHOW HUTLUUD BAIDAG 1 ZALitAI jujigchin avgai yu
Зочин [127.0.0.xxx] 2019-08-03 19:40
Маш сайхан ярилцлага бна. Би ХЕВСГЕЛ далайн усан замын хегжилтийг сонирхдог. ОХУ- ын Саха-Якут Улсын Лена мерений хевеенд орших усан онгоцны уйлдвэрийн дагуул хотод ажиллаж амьдарч бна.
Хөвсгөл [127.0.0.xxx] 2019-08-03 17:14
Уул нь Оросын төмөр замын Культук станцаас Монд-оор дамжуулан манай Ханх хүртэл бензин дизель түлш бусад барааг Оросоос оруулан ирж "Сүхбаатар" онгоцоороо Хөвсгөл далайгаар Хатгал хүртэл тээвэрлэх төсөл хэрэгжүүлвэл Хөвсгөл, Завханыхан хямд бензин хэрэглэнэ Хөвсгөл аймгийн засаг дарга байхдаа хэл устай Л.Цэрэнжав дарга энэ талаар даан ч ажилласнгүй дээ Тэр Үржинбадам гэдэг эмэгтэй өөрийгөө "Монголын анхны эмэгтэй капитан" гэж микрофон ашиглан зарлаад явсан гэтэл Л.Бадамдорж гэж сайхан хүн Капитан нь байж л дээ тэгэлгүй дээ
Зочин [127.0.0.xxx] 2019-08-05 14:45
Эмэгтэй капитан биш харин эмэгтэй захирал гэсэн байх шүү үг хэлээ бодмоор юм энэ хөлөг онгоцон дээр чинь капитанаас ялгархааргүй их үүрэг хүлээж экважийг удирдаж явдаг хүн шүү
Зочин [127.0.0.xxx] 2019-08-04 17:01
Манай монополь шатахуун импортлогчид зөвшөөрөхгүй.
Зочин [127.0.0.xxx] 2019-08-04 16:58
Үржинбадамын капитан гэж юу байхав. Эх захаа алдсан ганц давалгаа үзээгүй байж Бадамдорж, Бат капитануудын дэргэд ичиж үхмээр юм. Тэнэг нь тэр зэрэгтэй бхгүй юу
Зочин [127.0.0.xxx] 2019-08-03 15:27
Ахмад Монгол
Зочин [127.0.0.xxx] 2019-08-03 14:06
Хөвсгөлд очиж Сүхбаатар хөлөг онгоцоор аялсан сайхан дурсамжтай билээ. 2016 оны зун байхаа хөлгийн капитан гээд Үржинбадам авгай өөрийгөө танилцуулаад дүрэмт хувцас өмссөн нэг л их том хүн яваад байсныг нь гайхаж билээ. Уул шугамандаа энэ хүн капитан нь байж л дээ. Урт насалж удаан жаргаарай та.
Зочин [127.0.0.xxx] 2019-08-04 17:44
uy be medrel muutai yum be ter avgai tend baidgiin yum uu uhsenee hiij yavaan ichij uhmeer yumaa uhsen elentsegnii chine kapitan be yagaad ter avgaid kapitanii huvttsiig umsuuldegiin balai huur ve
Нуур тойрсон жорлонгийн эзэд, эрхэмүүд ээ [127.0.0.xxx] 2019-08-05 07:52
Монголын анхны капитан Чадраабал гуай. дараа нь түүний хүү Бат гуай. Энэ хоёр хүн бол хөвсгөл далайн тээврийн алтан үеийн хүмүүс. Энэ хоёр хүний тухай гэгээн үдэш ч юм уу нэвтрүүлэг, уран сайхны кино ч юм уу хийж үйлсийг нь мөнхжүүлэх хэрэгтэй. Ер нь хөвсгөл далайн усан тээвэр гэж юу байв, өвлийн авто тээврийн тухай сайн муу домог шиг маш их зүйлийг энд гаргаж тавих хэрэгтэй. Цаашид яах вэ гэдэг гарц шийдэл ч эндээс гарч ирнэ. Хөвөөгөөр нь дүүрэн нүхэн жорлон байгуулчихаад, хүслийн ууланд очиж шивнэчихээд БИ байна, сайхан байна гэж давхицгааж байх зуур Хөвсгөл нуур,түүний орчмын экологи ямар болж байгааг эргэж харах цаг болсондог оо, эрхэмүүд ээ.

Бидэнтэй нэгдээрэй