Шууд Chart

Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан

2019-08-04 07:46:14

Малчид, иргэд, тариаланчид, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр төв болон говийн аймгуудын нутгаар, маргааш нутгийн зүүн хагаст дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй үер ус, нөөлөг салхи, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2019 оны 08 дугаар сарын 04-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн төв хэсгээр үүлэрхэг. Төвийн аймгуудын ихэнх нутаг болон говийн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй, бороо орохгүй. Салхи нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчмоор 16-21 хэм, Их нууруудын хотгор болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр 25-30 хэм, Алтайн өвөр говь, говийн аймгуудын зүүн хэсэг болон зүүн аймгуудын нутгаар 32-37 хэм, бусад нутгаар 22-27 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Өчигдрөөс сэрүүсч 25-27 хэм дулаан байна.

2019 оны 08 дугаар сарын 05-наас 08 дугаар сарын 09-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

5-нд нутгийн зүүн хагаст, 6-нд зүүн аймгуудын нутаг, баруун аймгуудын нутгийн баруун, төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, 7-8-нд нутгийн зарим газраар аадар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Нутгийн зүүн хагаст сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Тэрэлж шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 15-20 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 28-33 хэм, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 20-25 хэм дулаан байна. 7-нд нутгийн баруун хэсгээр, 8-наас ихэнх нутгаар дулаарна.


Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан  
Үзсэн: 288 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй