Шууд Chart

АРАВТ: Монголын баг хоноглолтын цэгт даалгавар гүйцэтгэлээ

2019-08-05 16:00:00

“Аравт” олон улсын морин цэргийн анхдугаар уралдаан ид үргэлжилж байна. Цэрэг хүний тэсвэр хатуужлыг сорьж, бэлтгэл сургуулилтыг шалгасан алсын зайн морин маршийн уралдаан өнөөдөр хоёр дахь өдрөө явагдаж байгаа билээ. Сугалаа ёсоор Монгол, ОХУ-ын баг тамирчид 130 км алсын маршид гарсан.

Монгол Улсын баг тамирчид гуравдугаар цэг болох хоноглолтын цэгт хүрсэн бөгөөд байршил тодорхойлогчийг ашиглан ус, түлээ, хүнсний бүтээгдэхүүн хээрийн байрлалаас олж, хээрийн хоолондоо орсон байна. Мөн гар доорх материал буюу майхан цуваар оромж барьжээ.

.

































Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

АРАВТ: Монголын баг хоноглолтын цэгт даалгавар гүйцэтгэлээ  
Үзсэн: 419 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй