Шууд Chart

Хятадууд загас шиг хэлбэртэй шумбагч робот бүтээжээ

2019-08-08 13:25:26

Хятадын Баруун хойд бүсийн политехникийн их сургуулийн судлаачид далавчит загас хэлбэртэй, далавчаа дэвж, далайн гүнээр зорчдог биомиметик робот зохион бүтээсэн талаар CCTV мэдээллээ.

Уг зөөлөн биетэй бионик робот нь литиниум зайгаар тэжээгддэг 80 сантиметрийн урттай далавчтай бөгөөд цагт 1.85 км-ийн хурдтай хөвөх чадалтай аж.

Тус их сургуулийн Усан замын институтийн захирал, төслийн удирдагч  Пань Гуан “Манай багийнхан 1000 метр хүртэлх гүнд шумбаж, сарын турш тасралтгүй ажиллах чадвартай робот боловсруулж байна. Энэ роботыг далайн гүний эрэл хайгуул, судалгаа шинжилгээнд ашиглах бүрэн боломжтой” гэж хэлжээ.

Ташрамд дуулгахад, Хятад, Америкийн эрдэмтэд хамтран жоом шиг хэлбэртэй, зөөлөн  биетэй, хурдан хөдөлгөөнтэй робот зохион бүтээсэн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Хятадууд загас шиг хэлбэртэй шумбагч робот бүтээжээ  
Үзсэн: 1246 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй