Шууд Chart

Киргизийн экс Ерөнхийлөгч Атамбаевыг баривчиллаа

2019-08-09 09:25:35

Киргизийн экс Ерөнхийлөгч Атамбаевыг пүрэв гарагт Бишкекээс 20 километрийн зайд орших Кой-Таш суурин дахь өргөөнөөс нь баривчиллаа. Тусгайгийнхан түүнийг лхагва гарагт саатуулах гэж оролдох үеэр Атамбаевыг дэмжигчдийн эсэргүүцэлтэй тулгарч, 98 хүн шархадсан юм.

Пүрэв гарагийн өглөө экс Ерөнхийлөгч Атамбаев бууж өгөх бодолгүй байна гэж мэдэгдэж байлаа. Тэрбээр мөргөлдөөний үеэр тусгайгийн ажилтнуудын дээгүүр галт сумтай буугаар хий буудсан гэдгээ хүлээжээ. Атамбаевыг Үндэсний аюулгүй байдлын улсын хороонд мэдүүлэг авахаар хүргэсэн байна. Пүрэв гарагт Атамбаевыг дэмжигчид эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан байна.

АНУ-ын засаг захиргаанаас Киргизийн экс Ерөнхийлөгчийг саатуулсантай холбогдуулан Үндсэн хуулийн дагуу, ардчилсан уламжлалаар үйл ажиллагаа явуулахыг уриалсан байна. Харин Оросын Ерөнхий сайд Дмитрий Медведев Атамбаевыг саатуулсан нь Киргизийн дотоод асуудал, гэхдээ Орос нөхцөл байдлыг ажиглаж байгаа гэж мэдэгдсэн байна.

Атамбаевыг баривчилсны дараа Бишкекийн нөхцөл байдал хэвийн болсон тухай нийслэлийн хэв журам сахиулах газраас нь мэдээлжээ.

Нийтэлсэн: Mонголын радио

Киргизийн экс Ерөнхийлөгч Атамбаевыг баривчиллаа  
Үзсэн: 798 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-08-12 12:48
Odoo huzuuguig barivvhil

Бидэнтэй нэгдээрэй