Шууд Chart

Дөрвөн настай Х.Ивээл хойд хөршийн үзэгчдийг гайхшруулжээ

2019-08-09 16:27:57

Монголын оюун ухааны академийн захирал Х.Хатанбаатар болон түүний охин Х.Ивээл (4 настай), Ой тогтоолтын спортын Өсвөрийн дэлхийн аварга, Дэлхийн 10 дээд амжилтыг эзэмшигч Э.Лхагвадулам (17 настай) нар ОХУ-ын “Россия-1” сувгийн "Гайхамшигт хүмүүс" шоу нэвтрүүлэгт урилгаар оролцох болсон талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл

Харин олон улсын их мастер Э.Лхагвадулам энэ амралтын өдрүүдэд зураг авалтад оролцож, даалгавраа биелүүлнэ. Түүнчлэн "Гайхамшигт хүмүүс" шоу нэвтрүүлэг ирэх сард үзэгчдэд хүрэх юм байна.

Сонирхуулахад, эл шоунд өнгөрсөн жил Монголын оюун ухааны академийн ихэр тамирчин, дэлхийн аварга Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар оролцсон. Тэд 1200 сарнайг таван минутад тогтоож, дээрх нэвтрүүлгийн зочид болон үзэгчдийг гайхшруулсан билээ.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Дөрвөн настай Х.Ивээл хойд хөршийн үзэгчдийг гайхшруулжээ  
Үзсэн: 6739 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй