Шууд Chart

Цөмөрсөн нүх нь траншейний байгууламж болохыг тогтоожээ

2019-08-09 17:25:10

СБД-ийн 8-р хороо буюу Кибер захын баруун урд талд "Монгол хэвлэх" ХХК-ий эзэмшлийн хашаанд үүссэн нүхэнд 2019 оны наймдугаар сарын 09-ний өдрийн 13:00 цагт ОБЕГ-ын үндэсний аврах ангийн 4 хүнтэй баг орж доторх орчин, нөхцөл байдал, эрсдэлийг тодорхойлсоны дараа ШУА-ын түүх археологийн хүрээлэнгийн археологич Г.Батболд, Ц.Буянхишиг нар орж ажилсан байна.

Уг нүх нь 10 метр урттай, 5 метр өргөнтэй, 4 талаараа байгалийн чулуун ханатай, шонгийн модоор эгнүүлж таазыг хийсэн, бохирын вааран хоолойтой, газарт 1 метр орчим гүн ус тогтсон траншейний байгууламж болохыг урьдчилсан байдлаар тогтоосон.

Уг байгууламж нь хажуу талын "Sentosa food court" нэртэй 2 давхар барилгатай нэг цаг хугацаанд баригдсан тус барилгын ус зайлуулах байгууламж байна гэж Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвөөс мэдээллээ.










Цөмөрсөн нүх нь траншейний байгууламж болохыг тогтоожээ  
Үзсэн: 9962 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-08-17 13:35
Pahaha yoo eleg eleg
зочин1 [127.0.0.xxx] 2019-08-13 21:24
тараншэй гэж нууцалж байгаа байхаа олоны анхаарлыг холтгох бодлогтой
Зочин [127.0.0.xxx] 2019-08-11 22:30
Шуурхай ажиллаж тодруулсан Түүх Археологийн хүрээлэн, Онцгой байдлын залуустаа баярлалаа. Эвгүй нөхцөлд хурдан ажиллаа. Энд муулж, харлуулж, хардаж бичээд байгаа залуус зүгээр тоглож байгаа байлгүй дээ.
ыбө [127.0.0.xxx] 2019-08-11 21:06
АЛТ БАЙСАН АВСАН ГЭСЭЭН. хохо
Зочин [127.0.0.xxx] 2019-08-11 17:09
Nuuts hongil enee teree bsanch tsaaduul chne hudlaa shaahaa medneshde
Зочин [127.0.0.xxx] 2019-08-13 21:24
тхх
Зочин [127.0.0.xxx] 2019-08-10 11:29
Тийм вааран хоолойтой траншей Монголд яг байсан уу. Тийм том траншейгаа яагаад ашиглахгүй орхичихов....????
? [127.0.0.xxx] 2019-08-10 09:41
Траншейны нүхний ханыг Байгалийн Чулуугаар хоолойг нь ваараар хийсэн гэхээр их л дээр үед байж дээ... Тэр Сентозагийн бохирт одоо ашиглагддаггүй гэсэн үг үү?
zochin.bulsh gj bodson yum bxda [127.0.0.xxx] 2019-08-09 19:31
xaxa.
Зочин [127.0.0.xxx] 2019-08-09 19:31
Худлаа даа аваргууд доторхыг нь хусах гээд л
Зочин [127.0.0.xxx] 2019-08-09 17:55
Сэтгүүлчдыг эхлээд оруулахгүй яаасын.үхчих гээд хэрэгт дурлаад байсан юм

Бидэнтэй нэгдээрэй