Шууд Chart

Улаанбаатарт өдөртөө 28 хэм дулаан

2019-08-11 08:18:34

Малчид, ард иргэд, тариаланчид, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай, аадар бороо орж, салхи борооны өмнө түр зуур ширүүсэх тул гэнэтийн үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2019 оны 08 дугаар сарын 11-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хэсгээр солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи нутгийн баруун хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 16-21 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр, Орхон-Сэлэнгийн сав газар, Туул голын хөндийгөөр 26-31 хэм, бусад нутгаар 21-26 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Үдээс хойш дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Өдөртөө 26-28 хэм дулаан байна.

2019 оны 08 дугаар сарын 12-ноос 08 дугаар сарын 16-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

12-нд төв болон говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 13-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, 14-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 15-нд баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Ихэнх хугацаанд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 17-22 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 29-34 хэм, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 22-27 хэм дулаан байна.


Улаанбаатарт өдөртөө 28 хэм дулаан  
Үзсэн: 160 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй