Шууд Chart

Ш.Энхийн-Од NBA, FIBA хамтран зохион байгуулдаг хөтөлбөрт хамрагдаж байна

2019-08-12 11:01:12

Хойд Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбоо(NBA) болон Олон улсын сагсан бөмбөгийн холбоо(FIBA) хамтран өсөх ирээдүйтэй шилдэг тамирчдын дунд "Basketball without borders” хөтөлбөр, кэмп зохион байгуулдаг. Тус кэмп нь NBA-ны тоглогчид, FIBA болон NBA-ны шилдэг дасгалжуулагчид оролцон улс бүрээс шалгарсан шилдэг залуу тамирчдад өөрсдийн туршлагаа хуваалцдаг нэр хүндтэй арга хэмжээ юм.

Тэгвэл NBA, FIBA хамтран зохион байгуулдаг өсвөрийн шилдэг тамирчдын Ази тивийн кэмп Япон улсын Токио хотноо өнөөдрөөс эхлэн энэ сарын 18-ныг дуустал болно. Энэ арга хэмжээнд оролцохоор NBA-ны домогт холбон тоглогчдын нэг Сэм Касселл тэргүүтэй сагсан бөмбөгч Японд очсон аж.

Харин Монголын сагсан бөмбөгийн холбоонд дээрх хөтөлбөрт тамирчнаа хамруулах урилга ирсний дагуу  сагсан бөмбөгч Ш.Энхийн-Одыг хамрагдаж байна.

Сонирхуулахад, Ш.Энхийн-Од өнгөрсөн зургаадугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан "FIBA 3x3 U18 World Cup"-д багаараа амжилттай оролцож, FIBA-гийн мэргэжилтнүүдийн анхааралд өртсөн. Мөн .

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Ш.Энхийн-Од NBA, FIBA хамтран зохион байгуулдаг хөтөлбөрт хамрагдаж байна  
Үзсэн: 784 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй