Шууд Chart

Гүйлтийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй боллоо

2019-08-12 11:47:40

Монголын хэт холын марафон гүйлтийн холбоо, Шри Чинмойн марафоны багтай хамтран зохион байгуулсан “Өөрийгөө ялах” 12 ба 24 цагийн гүйлтийн улсын аварга шалгаруулах тэмцээний 6 цагийн гүйлтийн 35-49 насны ангилалд Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын аврагч, ахлах ахлагч Д.Ариунжаргал 63 км гүйж, мөнгөн медаль хүртлээ.

Тэрээр энэхүү амжилтаараа ирэх аравдугаар сард Франц улсад зохион байгуулагдах 24 цагийн гүйлтийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй болсон юм.

Улсын аварга шалгаруулах тус тэмцээн нь 12 ба 24 цагийн төрлөөр 20-34, 35-49, 50 аас дээш 3 насны ангилалд  тамирчдыг шалгаруулсан байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Гүйлтийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй боллоо  
Үзсэн: 119 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй