Шууд Chart

Германы тал Бразилд оруулах 35 сая еврогийн санхүүжилтээ зогсоожээ

2019-08-12 12:58:57

Амазоны ширэнгэн ойн модыг ашиглах шийдвэрээс болж Германы засгийн газраас байгалийн энэ үзэсгэлэнт газрыг хадгалж хамгаалах төслүүдэд зориулж Бразилын талыг 35 сая еврогоор санхүүжүүлэх байснаа цуцлахаар шийдсэнийг бямба гарагт орон нутгийн хэвлэлд мэдээлсэн байна.

Амазоны ширэнгэн ойн модыг тайрч үйлдвэрлэлийг нэмэгдүүлсэнд санаа зовнин ингэж шийдсэн тухайгаа Бразил дахь Германы элчин сайдын яамнаас мэдэгджээ. Гэхдээ Бразилын хэвлэлд бичсэнээр Германы талаас санхүүжилтээ зогсоох шийдвэр нь ойн санд нөлөөлөхгүй, зөвхөн шинээр хэрэгжих төслүүдэд хамаарах юм байна.

Одоогоор энэ талаар Германы талаас ямар нэг тайлбар хийгээгүй байна.  Харин Бразилын ерөнхийлөгч Жайр Болсонару “бидэнд тийм санхүүжилт хэрэггүй” хэмээн сэтгүүлчийн асуултад хариулсан байна.

Бразилын сансрын судалгааны агентлагийн мэдээлснээр халуун орны энэ ойн модыг тайрч үйлдвэрлэлд ашиглах хэмжээ энэ оны эхний 7 сарын байдлаар 67 хувиар өссөн байна. Гэтэл засгийн газраас нь “үндэслэлгүй худал” хэмээн энэ мэдээллийг няцааж байна.

 

Нийтэлсэн: Mонголын радио

Германы тал Бразилд оруулах 35 сая еврогийн санхүүжилтээ зогсоожээ  
Үзсэн: 275 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй