Шууд Chart

ДАШТ-д өрсөлдөх даамчид тодорлоо

2019-08-12 13:28:18

Даамын өсвөр үе, залуучуудын ДАШТ-д оролцох тамирчдыг сонгон шалгаруулах тэмцээн өнгөрөгч амралтын өдрүүдэд боллоо. Улсын аварга шалгаруулах тэмцээний үндсэн төрөлд эхний 10 байрт шалгарсан тамирчин өрсөлддөг тус тэмцээнд дөрвөн насны ангилалд 42 даамчин ухаанаа уралдуулсан юм.

Ийн дүн гарахад залуучуудын ангилалд эрэгтэйчүүдээс А.Түшигбаяр (АШУҮИС), Б.Гантогтох (ХААИС), Ц.Чинзориг (СЭЗИС), эмэгтэйчүүдээс Э.Маргад (Хэнтий), Г.Хэрлэнмөрөн (Идэр ИС), Б.Отгон-Эрдэнэ (Ач АУИС) нар УАШТ болон сорилго тэмцээний нийлбэр дүнгээр эхний гурван байрт шалгарч, ДАШТ-д оролцох болзлоо биелүүлсэн байна. Харин өсвөрийн 8-10 насны ангилалд хөвгүүдээс Х.Өнөмөнх (Ирээдүй клуб), Б.Лхагватогтох (Өвөрхангай), Н.Амарбаясгалан (ЧД), охидоос Ц.Цацрал (Ирээдүй клуб), Ц.Мягмарсүрэн (Увс), Г.Шинэсаран (Дорноговь), 11-13 насны ангилалд хөвгүүдээс Б.Сүхбат (Орхон), А.Дашчирэв (Сонгодог байрлал клуб), С.Болор (Өмнөговь), охидоос Э.Хүслэн (Алтан хүү клуб), Б.Есүй (Сонгодог байрлал клуб), Н.Налжормаа (Дорноговь), 14-16 насны ангилалд хөвгүүдээс Б.Энхрийлэн (БЗД), Б.Түвшин (Дорноговь), С.Мөнх-Оргил (Өмнөговь), охидоос Б.Анужин (Хасу-Мегастарс клуб), Б.Мөнхжин (Хасу-Мегастарс клуб), Г.Дүүрэнбилэг (Хэнтий) нар шалгарлаа.

Сонирхуулахад, .

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

ДАШТ-д өрсөлдөх даамчид тодорлоо  
Үзсэн: 111 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй