Шууд Chart

Үерийн аюулаас урьдчилан сэрэмжлүүлж байна

2019-08-12 16:00:08

Наймдугаар сарын 12-ны өдрийн байдлаар Хэнтий нуруунаас усжих Туул, Тэрэлж, Сэлбэ, Улиастай, Хараа, Сөгнөгөр, Онон, Хангай нурууны арын Идэр, Орхон, өврийн Богд, Чигэстэй зэрэг голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-40 см нэмэгдсэн байна.

Хэнтий нурууны баруун хажуугийн Хараа, Сэлбэ,  Сөгнөгөр зүүн хажуугийн Хэрлэн, Онон, Хангай нуруунаас эхтэй Байдраг, Алтай нурууны Ховд, Увс нуурын савын Хархираа, Хариг зэрэг голууд үерийн түвшинг 5-25 см , Туул гол Лүн сум орчимд  үерийн аюултай түвшинг 15 см даван тус тус хүчтэй үерлэж байна.

Наймдугаар сарын 13-нд Туул гол Улаанбаатар, Хэрлэн гол Өндөрхаан сум орчимд усны түвшин 5-10 см нэмэгдэж, Туул гол үерийн түвшинг 2 см, Хэрлэн гол үерийн аюултай түвшинг 5 см тус тус давна. Иймд дээр дурьдсан гол болон гол мөрний саваар нутаглаж буй ард иргэд, аж ахуйн нэгж, аялаж, амарч, зугаалж буй хүмүүсийг  үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Гадаргын усны судалгааны хэлтэс
2019-08-12


Үерийн аюулаас урьдчилан сэрэмжлүүлж байна  
Үзсэн: 294 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй